БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмджээ
Америкийн Канзас мужийн иргэн 70 настай Лоуренс Риппл он удаан жил ханилсан эхнэрээсээ залхаж гүйцээд шоронд сууж амрахаар шийдэн банк дээрэмдсэн сонин хэрэг гарчээ. Тэрээр банкинд ороод буу тулгаж мөнгө өгөхийг шаардсан байна. Банкны тиллер түүнд гурван мянган доллар өгсөн ч тэр гарч явсангүй, банкны үүдний хонгилд суун цагдаагийнхныг хүлээсэн байна.
Хууль сахиулагчид түүнийг саатуулж байцаахад зүгээр л шоронд суухын тулд банк дээрэмдсэн, эхнэрээсээ бүр залхаж гүйцээд торны цаана сууж амрах гэсэн юм гэж мэдүүлжээ. Тэр бас хаашаа яах гэж явж байгаагаа эхнэртээ хэлсэн гэнэ.
Одоо түүнийг зэвсэглэсэн дээрэм хийсэн гэж буруутгаж байгаа ч шүүх хурал болтол эхнэртэйгээ хамт эрх чөлөөтэй байя гэсний нь дагуу батлан даалтад гаргажээ.
Өнгөрсөн наймдугаар сард Вайоминг мужид орон гэргүй трансгендер нэгэн эмэгтэй шоронгоос дөнгөж суллагдсаныхаа дараа шорондоо эргэн очихын тулд банк дээрэмдсэн хэрэг гарсан юм. Линда Томпсон гэдэг бүсгүй үүнийгээ тэртэй тэргүй надад амьдрах газар байхгүй юм чинь гэж тайлбарласан гэдэг.
Америкийн Канзас мужийн иргэн 70 настай Лоуренс Риппл он удаан жил ханилсан эхнэрээсээ залхаж гүйцээд шоронд сууж амрахаар шийдэн банк дээрэмдсэн сонин хэрэг гарчээ. Тэрээр банкинд ороод буу тулгаж мөнгө өгөхийг шаардсан байна. Банкны тиллер түүнд гурван мянган доллар өгсөн ч тэр гарч явсангүй, банкны үүдний хонгилд суун цагдаагийнхныг хүлээсэн байна. Хууль сахиулагчид түүнийг саатуулж байцаахад зүгээр л шоронд суухын тулд банк дээрэмдсэн, эхнэрээсээ бүр залхаж гүйцээд торны цаана сууж амрах гэсэн юм гэж мэдүүлжээ. Тэр бас хаашаа яах гэж явж байгаагаа эхнэртээ хэлсэн гэнэ.

0 Сэтгэгдэл