УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Оюутнууд БЗХӨ-ий талаарх мэдээлэл муутай байдаг гэв
Ю.НЯМГЭРЭЛ
Жил бүрийн есдүгээр сарыг дэлхийн нийтээр “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй.
Оюутан залуусын эрүүл мэндийг хамгаалах сарын аяны хүрээнд дээрх байгууллагуудын төлөөлөл “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, хоол хүнсний буруу хэрэглээ, хорт зуршил” сэдвээр сургуулийн удирдлагуудтай хамтран сургалт явуулжээ. Сургалтад ихэвчлэн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд хамрагдсан байна. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтаас холдож бие даан амьдрах болсноор тэд өөрийн эрүүл мэнддээ тавих анхаарал нь сулардаг болохыг мэргэжилтнүүд анзаарсан байна. Тиймээс хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх зэрэг эрсдэлд өртөх нь элбэг байгааг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн жилийн эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад 80434 эх амаржсаны 5,5 хувийг 20 хүртэлх насны эх, үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош насныхан, 70 хувийг 20-34 насныхан эзэлж байгаа бол бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43,4 хувь нь 15-24 насны залуучууд байжээ. Харин үр хөндөлт хийлгэж буй залуу эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд буурч байгааг дээрх судалгаанаас харж болохоор. Мөн 2015 онд 20-иос доошхи насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэсэн түвшин өмнөх оныхоос 1.5 хувиар буурсан аж.
Оюутнуудын эрүүл мэндийн судалгааны талаар Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Батдорж хэлэхдээ “Бэлгийн замын өвчнөөр өвдөж буй хүмүүсийн ихэнх хувь нь оюутан залуус байгаа нь мэдээлэл хомс байдлаас үүдэлтэй. Тэд өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл багатайгаас гадна бэлгэвч худалдаж авахаасаа санаа зовдог, өвчин туссан гэдгээ мэдэж байсан ч эмчид ханддаггүй байдал нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэх үндэс болж байна. Залуус бэлгийн замын халдварт өвчнийг зөвхөн ДОХ гэж буруу ойлгодог. Гэтэл залуус хатгаат, тэмбүүгээр өвчлөх нь маш элбэг болсон. Хэдэн жилийн өмнөхийг бодвол одоо эмчилдэг эм тариа нь ч их болсон. БЗХӨ-өөр өвчилсөн л бол эмчид яаралтай үзүүлж эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатайг мартаж болохгүй. Хэрэв өвчин хүндэрвэл насаараа эцэг, эх гэх хүндтэй нэрийг зүүж чадахгүйд хүрнэ” гэдэг талаар мэддэг байх ёстой хэмээн ярьсан юм.
Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд олон ажил зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр Монгол бөхийн өргөөнд оюутнуудын зөв хооллолт, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, жирэмснээс хамгаалах талаар хэлэлцүүлэг болох юм.
Ю.НЯМГЭРЭЛЖил бүрийн есдүгээр сарыг дэлхийн нийтээр “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй.

0 Сэтгэгдэл