Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурийн төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсад олон жилийн турш дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирснийг УИХ-ын дарга онцлов. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурийн төлөөлөгч ноён Роберто Бенес НҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх 10 жилийн үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-тай хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хүн амын тэгш байдлыг хангах зэрэг өргөн цар хүрээнд хамтран ажиллах сонирхолтой гэдгээ мөн хэллээ.
Ноён Роберт Бенесийн саналыг улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан хэрэгжүүлэх тал дээр анхаарна гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан