Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын мөрийн хөтөлбөрийг судалж, сануулна гэлээ
АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулсан гэж өчигдөр мэдэгдлээ. Тус холбооны тэргүүн Т.Хасбаатар “Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцсон МАН-ынхан “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж амалсан. Гэтэл мөрийн хөтөлбөрийг нь уншиж байхад биелэх боломжгүй заалт олон байна. Жишээ нь, 1.3.5-д Оюутан бүрт олгодог үндэсний тэтгэлэгийг үргэлжлүүлнэ гэж амалсан. Энэ тэтгэлэг цуцлагдсан. Хоёрдугаарт, 2.1.1-д Эдийн засгийн хямралаас гарах “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн. Тэгтэл Засгийн газрын гишүүдийг харахад нэг хүнийг тойрон хүрээлэгсэд харагдаж байгаа. 1.4.1-д Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эрх зүйн таатай орчин бий болгоно гэжээ. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжих даваан дээр амлалтаасаа ухарч, буцаан татсан” гэлээ. Ингэж амлалтуудаа эхнээс нь биелүүлэхгүй ухарч байгаа учир тухай бүрт мөрийн хөтөлбөрийн юу биелэсэн, биелээгүйг нь судалж, тодруулаад олон нийтэд мэдээлж байхаар болжээ.
Сонгуулиар дэвшүүлж, сонгогчдын саналыг авах зорилгоор мөрийн хөтөлбөр боловсруулан, түүнийгээ биелүүлэхгүй эсрэг ажиллаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн, түүгээр ч барахгүй төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үзэх үндэстэй гэв. Тиймээс тэд хяналт тавих ажилд анхаарал хандуулсаар байна гэж хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан