Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шатрын дэлхийн 42 дахь олимпиад дүнгээ гаргалаа
Азербайжан улсын нийслэл Баку хотноо энэ сарын 1-13-нд дэлхийн шатрын 42 дахь олимпиад болж өндөрлөв. Анх удаагаа хамгийн олон орныг нэгтгэж, 64 хөлгийн ард оюун ухаан уралдуулсан олимпиадад эрчүүдийн 180 баг оролцжээ. Тэднээс АНУ-ын баг тэргүүлж “Руссел Хамилтон”-ы цом хүртсэн бол Украйн, Орос улсын баг удаахь байруудад оржээ.

Эмэгтэйчүүдийн 140 багаас Хятад улс тэргүүлж Вера Менчикийн цомын эзэн болсон байна. Харин удаахь байрт Польш, Украйн улсын баг шалгарчээ. Харин дэлхийн аварга Нона Гаприндашвилийн цомын эзнээр эрэгтэй, эмэгтэй багууд нь эхний гурван байрт шалгарсан Украйн улс тодров. Манай улсын эрэгтэй баг зургаа хожиж, нэг тэнцэн, дөрөв хожигдож 51, эмэгтэй баг зургаа хожиж, хоёр тэнцэн, гурав хожигдож 20 дугаар байрт орсон. Эрэгтэй шатарчдаас тэргүүн ширээнд тоглосон Олон улсын мастер Г.Мөнхгал сүүлийн өрөгт хожигдон их мастерын нормоо биелүүлж чадсангүй. Харин эмэгтэй шатарчдын хувьд эхний 10 байрт шалгарвал Дэлхийн багийн аваргад оролцох боломжтой байсан ч сүүлийн өрөгт хожигдож боломжоо алджээ. Гуравдугаар ширээнд тоглосон эмэгтэй их мастер А.Энхтуул 7.5/10 оноогоор байр эзэлсэн нь манай улсын оролцогчдын хамгийн өндөр үнэлгээ нь байв.

Олимпиадын үеэр явагдсан блиц тоглолтын тэмцээнд ФИДЕ-ний мастер С.Ган-Од түрүүлж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол Шатрын дасгалжуулагчийн семинараас Б.Ану, Ц.Тулга нар Олон улсын дасгалжуулагч цол хүртэв. Мөн шатрын Олон улсын зохион байгуулагчийн семинарын шалгалтад амжилттай дүн үзүүлсэн Г.Оюунчимэг, Ц.Тулга нар Олон улсын зохион байгуулагчийн нэг норм авцгаажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан