БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монгол киночдыг дэмжих клуб байгуулагджээ
Жил ирэх тусам Монголын кино урлаг хөгжиж байна. Энэ нь ч уран бүтээлчдийн өрсөлдөөн, шинээр төрж буй уран бүтээлүүдээс нь харагддаг. Тэгвэл эдгээр уран бүтээлийг улам чанартай болгож, чадваржуулахын тулд уран бүтээлчид нэгджээ. Тэд кино бүтээгчдийг дэмжих, хойч үеийн залуусын боловсролд кино урлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор Монголын киночдыг дэмжих клуб байгуулж анхны хурлаа хийсэн байна. Тус клубт өөр өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд багтсан аж. Тухайлбал, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров, Төрийн соёрхолт, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмид, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Сугар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Золбаяр, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан нар багтсан байна.
Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа дээрх эрхмүүдийг кино бүтээгчдэд хамгийн бодитой зөвлөгөө, дэмжлэг өгч, киноны агуулга, хэлзүй, гоозүй, киноны хөг, аялгуу гээд бүхий л талаас нь дэмжин ажиллах, шүүмж бичих чадвартай хэмээн онцлон үзжээ. Зөвлөлийн гишүүд “Хүний хийсэн бүтээлийг хэрхэн сайжруулах талаар тусалж, чин сэтгэлийн үнэн үгээ хэлж, зөвлөдөг байя. Кино урлаг бол ёс суртахуун, хүмүүжлийн онцгой зэвсэг учир Монголын хойч ирээдүйд тус дэм болох үүднээс бид энэ зөвлөлд чин сэтгэлээ зориулан ажиллах болно” хэмээн анхны хурлаараа хэлэлцсэн байна.
Жил ирэх тусам Монголын кино урлаг хөгжиж байна. Энэ нь ч уран бүтээлчдийн өрсөлдөөн, шинээр төрж буй уран бүтээлүүдээс нь харагддаг. Тэгвэл эдгээр уран бүтээлийг улам чанартай болгож, чадваржуулахын тулд уран бүтээлчид нэгджээ. Тэд кино бүтээгчдийг дэмжих, хойч үеийн залуусын боловсролд кино урлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор Монголын киночдыг дэмжих клуб байгуулж анхны хурлаа хийсэн байна. Тус клубт өөр өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд багтсан аж. Тухайлбал, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров, Төрийн соёрхолт, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмид, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Сугар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Золбаяр, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан нар багтсан байна. Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа дээрх эрхмүүдийг кино бүтээгчдэд хамгийн бодитой зөвлөгөө, дэмжлэг өгч, киноны агуулга, хэлзүй, гоозүй, киноны хөг, аялгуу гээд бүхий л талаас нь дэмжин ажиллах, шүүмж бичих чадвартай хэмээн онцлон үзжээ. Зөвлөлийн гишүүд “Хүний хийсэн бүтээлийг хэрхэн сайжруулах талаар тусалж, чин сэтгэлийн үнэн үгээ хэлж, зөвлөдөг байя. Кино урлаг бол ёс суртахуун, хүмүүжлийн онцгой зэвсэг учир Монголын хойч ирээдүйд тус дэм болох үүднээс бид энэ зөвлөлд чин сэтгэлээ зориулан ажиллах болно” хэмээн анхны хурлаараа хэлэлцсэн байна.
0 Сэтгэгдэл
























