Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Британи, Монголын армийн поло тэмцээн болно
Монгол, Их Британийн армийн багууд оролцох поло спортын нөхөрсөг тэмцээн энэ сарын 17-нд Гачууртад байрлах Хаан Поло Клубд болно. Тэмцээнд оролцох Их Британийн армийн баг өнөөдөр Монгол Улсад ирсэн бөгөөд тэд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн баазад бэлтгэл сургуулилтаа хийх аж.

Их Британи улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоёр улсын нөхөрсөг харилцаа, пологоор холбогдсон түүхээ хүндэтгэн үздэгийн илэрхийлэл болгож ийнхүү олон улсад нэр хүндтэй армийн багаа Монголд урьж ирүүлээд байна. Энэхүү үйл явдал нь хоёр улсын батлан хамгаалах, соёл, аялал жуулчлалын харилцаанд шинэ түүхийг бүтээх ач холбогдолтойг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Их Британийн Элчин Сайдын Яамнаас онцолж байна.
Монгол, Их Британийн армийн багууд өмнө нь гурван ч удаа хамтарсан бэлтгэл хийж байжээ. Британи, Монголын армийн поло тэмцээн нь олон нийтэд нээлттэй тул поло төдийгүй морин спорт сонирхогчид үзэгчдээр оролцох боломжтой юм.

0 Сэтгэгдэл