БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ХХ зууны алдарт гэрэл зургийн баатар сувилагч нас баржээ

Японыг ялж дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр нэрт гэрэл зурагчин Альфред Эйзенштадтын авсан “Таймс –сквер дэх үнсэлт” гэдэг алдарт зургийн баатар сувилагч Грета Фридман 93 насандаа АНУ-ын Ричман хотын эмнэлэгт энэ сарын 8-нд нас нөгчсөн байна. Түүнийг Вашигтон хотын Арлингтоны оршуулгын газарт нөхрийн нь дэргэд оршуулжээ.

“Таймс-сквер дэх үнсэлт”, “Японы ялсан өдөр Таймс-скверт”, “Усан цэрэг сувилагчийг үнсэж байгаа нь” хэмээн янз бүрээр нэрлэгдсэн энэ алдарт гэрэл зургийг гэрэл зурагчин Альферт Эйзенштедт 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг тэмдэглэж хөөрч баяссан олон хүний дунд авчээ.
Гэрэл зураг долоо хоногийн дараа Life сэтгүүлд нийтлэгдэж дэлхий нийтийн хүртээл болсноор Ром-Берлин-Токиогийн сүлжээ дэглэмийг холбоотнууд ялсны бэлэг тэмдэг болон ХХ зууны хамгийн алдартай гэрэл зургийн нэг болсон юм.
Тэр өдөр үнсэлцэж байсан залуучуудын нэрийг гэрэл зурагчин асууж амжаагүй болохоор хожим нь гурван ч эмэгтэй өөрийгөө мөн гэж хэлсэн байдаг. Грете Фридман, Барбара Сокол, Эдит Шэйн нар “зураг дээрх эмэгтэй бол би” гэж хэлсэн бол усан цэрэг Гленн Макдаффи, Жорж Мендос нар мөн өөрийгөө тэр дайчин мөн гэсэн байдаг.
Харин Фридман энэ тухайд хожим нь тэр үнсэлт тийм ч романтик биш зүгээр л ялалтын баярыг хуваалцсан сэтгэл хөдлөлийн үнсэлцээн байсан гэжээ. Харин усан цэрэг Мендос тэр өдөр Рита Петри гэдэг өөр нэг сувилагчтай учирч хожим нь гэрлэсэн гэдэг.

0 Сэтгэгдэл