БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын уралдааны гранприг Ц.Түмэнжаргал хүртлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэв.
Түүний нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулж, Монголын болоод олон улсын авьяастнууд, анд нөхөд, шавь нар, шүтэн бишрэгчдийг нь нэгэн дор цуглуулж чадлаа. 350 хүний суудалтай “ASEM club house” өргөөнд уралдаанд оролцсон 200 гаруй дуучин болоод, хүндэт зочин төлөөлөгч нийлсэн 300-гаад хүн "Уяхан замба тивийн наран" дууг дуулсан нь энэ удаагийн арга хэмжээний хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байв. Хоёр ангиллаар зохиогдсон уралдааны Б буюу авьяастан ангилалд Говь-Алтай аймгийн харьяат Хүрэлбаатар түрүүлж Оюун-Эрдэнэ, Өлзийбат, Дэлгэрмаа нар удаалав. Харин А буюу мэргэжлийн дуучдын ангилалд ҮДБЭЧ-ын дуучин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал тэргүүн дээд гранпри шагнал хүртсэн бол ШШГЕГ-ын дуучин Болормаа нэгдүгээр байрт шалгарав. Удаахь байруудыг ӨМӨЗО-ы дуучин Ц.Сарангэрэл, ҮДБЭЧ-ын дуучин Энхбаатар эзэллээ. Мөн "Язгуур" хамтлагийн дуучин Отгонзул тусгай байрын шагнал хүртэж, уралдааны шилдэг хөгжимчний шагналыг СУИС-ийн концертмейстер хуурч Алтанбат, ӨМӨЗО-ы хуурч Чадраабал, хуурч Шаравнямбуу нар хүртсэн юм. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Фукуокагийн Азийн соёлын шагналт, профессор Намжлын Норовбанзад агсны 85 насны ой, Олон улсын уртын дууны уралдаан ажилттай болж өндөрлөв.
Дашрамд сонирхуулахад Н.Норовбанзад гуай Монголын Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулах тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм.
Тиймдээ ч одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж буй.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэв. Түүний нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулж, Монголын болоод олон улсын авьяастнууд, анд нөхөд, шавь нар, шүтэн бишрэгчдийг нь нэгэн дор цуглуулж чадлаа. 350 хүний суудалтай “ASEM club house” өргөөнд уралдаанд оролцсон 200 гаруй дуучин болоод, хүндэт зочин төлөөлөгч нийлсэн 300-гаад хүн "Уяхан замба тивийн наран" дууг дуулсан нь энэ удаагийн арга хэмжээний хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байв. Хоёр ангиллаар зохиогдсон уралдааны Б буюу авьяастан ангилалд Говь-Алтай аймгийн харьяат Хүрэлбаатар түрүүлж Оюун-Эрдэнэ, Өлзийбат, Дэлгэрмаа нар удаалав. Харин А буюу мэргэжлийн дуучдын ангилалд ҮДБЭЧ-ын дуучин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал тэргүүн дээд гранпри шагнал хүртсэн бол ШШГЕГ-ын дуучин Болормаа нэгдүгээр байрт шалгарав. Удаахь байруудыг ӨМӨЗО-ы дуучин Ц.Сарангэрэл, ҮДБЭЧ-ын дуучин Энхбаатар эзэллээ. Мөн "Язгуур" хамтлагийн дуучин Отгонзул тусгай байрын шагнал хүртэж, уралдааны шилдэг хөгжимчний шагналыг СУИС-ийн концертмейстер хуурч Алтанбат, ӨМӨЗО-ы хуурч Чадраабал, хуурч Шаравнямбуу нар хүртсэн юм. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Фукуокагийн Азийн соёлын шагналт, профессор Намжлын Норовбанзад агсны 85 насны ой, Олон улсын уртын дууны уралдаан ажилттай болж өндөрлөв.
Дашрамд сонирхуулахад Н.Норовбанзад гуай Монголын Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулах тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм.
Тиймдээ ч одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж буй.
0 Сэтгэгдэл
zochin
Shn duuchid bair ezelje zuv shudrag shuusen bna odo mongolin Urtin duuchidin magnaid ni yva enhbaatr tumenjargal hoyr bol uese taarsan duuchid shuu
2016.09.12
























