Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхийн марафон 2017-г угтаж гүйнэ
Өнгөрсөн амралтын өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилготой марафоныг “Ахилис Монгол” байгууллага санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан билээ. Тэгвэл удахгүй “Дэлхийн марафон гүйлт 2017”-г угтсан Үндэсний бүх нийтийн гүйлт болох нь. Ирэх сард болох гүйлтийг Олон улсын сайн дурын америк, англи багш нарын холбоо, нийслэлийн Биеийн тамир спортын хороотой хамтран зохион байгуулж буй аж.
Дээрх олон улсын сайн дурын холбоо нь ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний хөтөлбөрийг дэмжих хүрээнд АНУ, Умард Ирландын нэгдсэн Вант улс, Канад, Австрали зэрэг орноос мэргэжлийн англи хэлний багш урьж ажиллуулдаг байна. Харин энэ хичээлийн жилд Лондон, Берлин, Чикагогийн гүйлтийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог спортлог багш нар иржээ. Тиймээс мэргэжилтэн багш нартай хамтран гүйхийг боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгч, оюутан сурагч, спортын болон бүхий л салбарынханд ийнхүү уриалж буй юм байна.
Өнгөрсөн амралтын өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилготой марафоныг “Ахилис Монгол” байгууллага санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан билээ. Тэгвэл удахгүй “Дэлхийн марафон гүйлт 2017”-г угтсан Үндэсний бүх нийтийн гүйлт болох нь. Ирэх сард болох гүйлтийг Олон улсын сайн дурын америк, англи багш нарын холбоо, нийслэлийн Биеийн тамир спортын хороотой хамтран зохион байгуулж буй аж. Дээрх олон улсын сайн дурын холбоо нь ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний хөтөлбөрийг дэмжих хүрээнд АНУ, Умард Ирландын нэгдсэн Вант улс, Канад, Австрали зэрэг орноос мэргэжлийн англи хэлний багш урьж ажиллуулдаг байна. Харин энэ хичээлийн жилд Лондон, Берлин, Чикагогийн гүйлтийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог спортлог багш нар иржээ. Тиймээс мэргэжилтэн багш нартай хамтран гүйхийг боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгч, оюутан сурагч, спортын болон бүхий л салбарынханд ийнхүү уриалж буй юм байна.
0 Сэтгэгдэл
























