Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН “царцааны” асуудлаар ҮХЦ-д дахин хандахаар болжээ
УИХ-ын болон аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой маргаанаар Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн долоон хүний санал гомдлын дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах асуудал Үндсэн хууль зөрчсөн талаар ханджээ. Харин ҮХЦ-ээс “Монгол Улсын иргэн аль нэг газар оршин сууж санал өгөх эрх нь нээлттэй байгаа учраас хандсан үндэслэлийг хүлээж авахгүй” гэсэн хариулт өгчээ. Сонгуулийн үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөн маш их байж, санал хураалт, сонгуулийн шийдвэрт нөлөөлөхүйц болсон талаар АН-аас УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдөгчид мэдээлэл хийж байсан. Нэг айлын хаяг дээр 40-50 хүн сонгуульд санал өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн асуудал гэж АН-ынхан үзэж буй. Тиймээс хууль зөрчин өөрийн компани, байгууллагын ажилчид, хамаатан садныг зөөвөрлөн санал өгүүлсэн буюу “царцааны нүүдэл” хийсэн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан. ҮХЦ-ээс шилжилт хөдөлгөөн хийх талаар тайлбар өгсөн ч дараагийн шат буюу Дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хандаж байгаа гэж АН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Уртнасан хэллээ.
  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан