Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Шинэчлэлийн хөдөлгөөн: 21 аймагт ажиллаж, санал дүгнэлтээ ҮЗХ-нд танилцуулна

“Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”, “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий гишүүдийн хүсэлтийн дагуу өнгөрсөн сард ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гаргасан. Ажлын хэсгийг П.Галиндэв, Б.Ган-Очир нар ахалж, 33 гишүүнтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Тэд АН-ын шинэчлэлтэй холбоотой санал, дүгнэлт боловсруулж намынхаа удирдлагуудад танилцуулах үүрэгтэй юм. Тэр дагуу нь АН-ыг шинэчлэх шаардлага болон 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдсан шалтгааныг жирийн гишүүдийн санал, байр суурийг сонсч ажилласанаа танилцууллаа. Юуны өмнө сонгуулийн үр дүн хэний ч таамаглаагүйгээр гарсан буюу АН-ын ялагдалд юу нөлөөлснийг тогтоох шаардлагатай гэв. Дотоод эв нэгдэлгүй байдал, гадаад нөхцөл байдал мөн нөлөөлснийг хэлээд дүгнэлт хийхийн тулд эхлээд АН-ын засаг барьсан 2012-2016 оны үйл явдлыг түүвэрлэжээ. Өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдал юунаас үүдэж, хэрхэн нөлөөлж байсныг тодорхой болгосны дараа шинэчлэлийн асуудлаа хөндөж тавих нь зөв гэж үзсэн байна.
Ингэхийн тулд 21 аймагт ажиллаж, гишүүд дэмжигчдийн санал, бодлыг сонсч, хэлэлцүүлэг хийж нэгтгэн намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болон Их хуралд танилцуулахаар төлөвлөжээ. Энэ сарын 16-нд болох ҮЗХ-ны хурлаар мөн намынхаа Үндсэн дүрмийг өөрчлөх асуудлыг хөндөнө гэлээ.
Тус ажлын хэсгийн ахлагч Б.Ган-Очир “Зөвхөн АН биш улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл буурсан байна. Тэгэхээр шинэчлэлийг АН манлайлан эхлүүлэх шаардлагатай. Улс төрийн намын тухай хууль дараагийн дөрвөн жилд батлагдахгүй нь ойлгомжтой” гээд шинэчлэлийн асуудал нэг удаа яриад дуусах биш цаашид ч үргэлжлэн явуулсаар байх ёстойг хэллээ.

0 Сэтгэгдэл