Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Засаглалыг сайжруулах талаар хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” (ТСБД) төслийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна.

ТCБД төсөл хэрэгжих хугацаанд Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ бодлогын баримт бичигт нийцүүлэн төв орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хуваарилах аргачлалыг боловсруулан батлуулахаар төлөвлөжээ.
Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд орон нутгийн түвшинд засаглал, удирдлагыг бэxжүүлэх чиглэлээр тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, ОНХС-ийн үйл явцыг нээлттэй, ил тод болгож иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хот хороодын үйлчилгээг сайжруулах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төвлөрлийг сааруулах бодлогыг цаашид шат дараатай хэрэгжүүлэх нөхцөл, суурийг тусгасан чухал ач холбогдолтойг хэлэв.

0 Сэтгэгдэл