УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Паралимпын тоглолт нээлтээ хийлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд Паралимпын тоглолт албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаа нь таагүй дуулианаар арвин боллоо. Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер тоглолт нээснийг албан ёсоор мэдэгдэн үг хэлэх үед цэнгэлдэх хүрээлэнд цугласан хүмүүс түүнд дургүйцлээ илэрхийлэн шүгэлдэж түүнийг таагүй байдалд оруулав. Дараа нь Олон улсын паралимпын хорооны тэргүүн Филипп Крейвенийг үг хэлж, тус тоглолтыг зохион байгуулж байгаа Бразилийн Засгийн газарт талархал илэрхийлэх үеэр хүмүүс мөн шүгэлдэн дургүйцлээ илэрхийлжээ.
Дараагийн дуулианыг Беларусийн Паралимпын тамирчид тарив. Тэд нээлтийн ажиллагааны жагсаалд оролцохдоо Паралимпын тоглолтоос бүрэн бүрэлдэхүүнээрээ хасагдсан Оросын Паралимпын шигшээ багийн тамирчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Оросын төрийн далбааг барьж алхасан байна. Беларусийн тамирчин Оросын далбааг барьж стадионы зам дагуу 100 гаруй метр алхасны дараагаар зохион байгуулагчид далбааг хураан авсан байна.
Оросын шигшээг бүхэлд нь Паралимпын тоглолтод оролцуулахгүй нь тодорхой болоход Беларусын Паралимпын холбооны зүгээс стадинод Оросын далбааг дэлгэх тухай яриа гарч байсан. Тэр үед Олон улсын Паралимпын холбооны удирдлагын зүгээс Оросын далбааг гаргасан тохиолдолд Беларусийн шигшээг хасах хүртэл шийтгэл ногдуулж магадгүй гэж анхааруулж байсан ч беларусчууд тоосонгүй зоримог алхам хийжээ.
Үүний дараагаар Олон улсын Паралимпын хороо Оросын далбааг өргөсөн тамирчныг тогтоосон, удахгүй түүнд шийтгэлийн арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Беларусийн тамирчдын энэхүү үйлдлийг Оросын эрх баригчид өндрөөр үнэлж төрийн өндөр дээд одон медалиар шагнах тухай саналаа гаргаад байгаа юм байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг “WADA”-ийн тэргүүн Макларен нь Оросын Засгийн газар тамирчиддаа системтэйгээр допинг өгдөг тухай илтгэл гарсны дараагаар Паралимпын шигшээгийн тамирчдыг мөн адил допинг хэрэглэдэг байсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр бүгдийг нь тэмцээнээс хассан юм.
Рио-ийн Паралимпын тоглолт нь есдүгээр сарын 8-18-нд явагдана. Тэмцээн, уралдаан олимпын тоглолтын тамирчдад зориулсан талбарууд дээр уламжлал ёсоор явуулах юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 4300 тамирчин спортын 22 төрлийн 528 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

0 Сэтгэгдэл