Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцлээ
Улсын Онцгой комиссын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсч шийдвэр гаргав.
Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тонн өвс, 100.0 мянган тонн тэжээл бэлтгэхээс 284 мянган тонн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэхээс 3722 тонн өвс, 504 тонн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа аж. Салбарын яам хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэл, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багц, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарын хувьд наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай, Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байна. Зам, тээврийн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу хангаж байгаа бол цаг агаарын хүндрэлтэй үед олон улс болон улсын чанартай авто зам, даваанд ажиллах Шуурхай ажлын хэсэг болон онцгой нөхцөл байдалд ажиллах ажлын хэсэг байгуулжээ.
Энэ үеэр Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх дараахь үүрэг, чиглэл өгөв. Өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Гамшгийн улмаас учирсан хохирлыг эхний ээлжинд аймаг, нийслэлийн Онцгой комиссын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тохиолдолд хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тайлангаа ирүүлсний дараа Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргах хүсэлтээ санхүүгийн баримтуудын хамт ирүүлж байх үүрэг өгсөн юм.
Эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг үүний зэрэгцээ анхаарууллаа.
Түүнээс гадна Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд эмнэлгийн шуурхай албаны нэг автомашин хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад, гол салбаруудад нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайдад даалгасан байна. Дүнжингарав орон сууцны хорооллын дундуур дайран өнгөрдөг Ф500 мм-ийн голчтой 150 метр урт хэсгийн барилга угсралтын ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгахыг Нийслэлийн Засаг даргад даалгалаа.

0 Сэтгэгдэл