Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ж.Мөнхбат: Цалин хасахгүй, татвар нэмэхгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр төсвийн тодотголтой холбоотой зарим асуудалд тайлбар өгсөн юм.
“Төсвийн тодотголд тусгасан татвартай холбоо нийгэмд буруу, сөрөг гэж хэлж болохоор ойлголт явсан. Тухайлбал, 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан. Цалин авч байгаа нийт иргэдийн 1,6 хувь нь 2,5 саяас дээш төгрөгийн цалинтай байгаа гэсэн судалгаа бий. 150-иас дээш ам.метр хэмжээтэй орон сууцтай бол татвар авах байсан.
Мөн том оврын автомашины татварын хувьд зөвхөн хилээр оруулж ирсэн бол ногдуулах, одоо явж байгаад хамаарахгүй байсан. Засгийн газар нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаад ч мөн нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна. Суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргалаа” гээд цалин хасах, татвар нэмэхийг буцаан татахаар болсноо мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл