“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
1072 хувьцаатай иргэдэд 63 242 төгрөгийн ногдол ашгийг 04.30-нд олгоно
Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Дэлхийн хамгийн том онгоцыг Хятадтай хамт үйлдвэрлэнэ

Украйны “Антонов” компани нь дэлхийн хамгийн том онгоц болох Ан-225 “Мрия”-г Хятадын “Airspace Industry Corporation of China” компанитай хамтран үйлдвэрлэхээр болжээ. Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Хятадын тал нь дутуу угсрагдсан хоёр дахь онгоцыг Украйны үйлдвэр дээр сайжруулан гүйцээж угсраад цаашид лицензийн дагуу Хятадад үйлдвэрлэхээр болсон байна.
Үүнтэй холбоотойгоор украйнчууд Ан-225 “Мрия”-ын техникийн бүх зураг, бичиг баримт ба лицензийг Хятадын талд худалдсан байна.
Ан-225 “Мрия” нь нэн хүнд даацын байлдааны ачаа тээврийн онгоц юм. Дэлхийн хамгийн том онгоц гэж тооцогддог бөгөөд Украйны Запорожийн машин үйлдвэрлэлийн “Прогресс” компанид бүтээсэн зургаан ширхэг Д-18Т хөдөлгүүртэй. Нислэгийн жин 640 тонн, тээвэрлэх ачааны жин 250 тонн. Зөвлөлтийн анхны шатлл “Буран”-ыг бүтээх явцад түүний аварга том эд ангийг тээвэрлэх зориулалттай бүтээгдсэн бөгөөд 1988 онд анхны нислэгээ хийсэн. Доторх эд ангийн ихээхэн хувь нь хүнд даацын өөр нэг онгоц болох Ан-124 “Руслан”-тай адил. Зөвлөлтийн үед нэг онгоцыг бүрэн угсарч, ахиад нэгийг 60 хувь бэлэн болгоод орхисон.
Үүнээс гадна “Антонов” компани нь байлдааны ачаа тээврийн Ан -178 онгоцыг угсрах ажлыг санхүүжүүлэх талаар “Airspace Industry Corporation of China”-тай тохиролцсон тухайгаа мэдэгдлээ. “Антонов” компанийн Ерөнхийлөгч Александр Коцюба “Хятадын компани нь Ан-225-тай зэрэгцэн Ан-178 онгоцны үйлдвэрлэлийг санхүүжүүлэхээр болсон. Энэ хоёр төсөл зэрэгцэн явах болно. Хятадын компани нь ачаа тээврийн том корпораци болохоор өөрийн тээврийн хабуудад нь ийм төрлийн онгоц шаардлагатай байгаа” гэжээ.
Ан-178 нь дунд зэрэглэлийн хүндтэй ачаа тээвэрлэх чадвартай бөгөөд 1960-аад онд үйлдвэрлэгдсэн байлдааны ачаа тээврийн Ан-12 онгоцыг орлуулах зориулалтаар бүтээгдсэн. Эхний хувилбар нь 2015 оны тавдугаар сард ниссэн бөгөөд одоогоор украйнчууд хоёр дахь онгоцны их биеийг угсарч дуусаад байгаа. 18 тонн хүртэлх ачаа тээвэрлэн шороон хучилттай нисэх зурвасаас хөөрөх чадвартай онгоц нь ойролцоогоор 40 сая орчим ам.долларын үнэтэй.

0 Сэтгэгдэл
иргэн
оросын оюуны бүтээл юм биш үү. тэднээс укрианчуудад үлдээсэн өв соёлын нэг юм байна даа.....
2016.09.02