Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хойд Америкийн NHL мельдони хэрэглэхийг зөвшөөрчээ
Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг буюу NHL нь мельдонийг допинг гэж үзэхгүй гэдгээ мэдэгдэн хоккейчдийг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэ тухай Оросын Эх газрын хоккейн лиг буюу КХЛ-ийн тэргүүн асан Александр Медведев мэдэгджээ. Тэрээр “Мельдоний бол допинг биш харин нөхөөн сэргэхэд тусалдаг бэлдмэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. NHL бол бүр шууд мельдонийг допинг биш гээд тамирчдыг хэрэглэхийг зөвшөөрсөн” гэж хэлсэн байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мельдоний нэртэй бэлдмэлийг допингийн жагсаалтад оруулсан юм. Гэтэл тус бэлдмэлийн бодит нөлөө ба хүний биеэс бүрэн гардаг хугацаа зэргийг сайн тооцоогүйн улмаас өмнө нь мельдонийг хэрэглэдэг байсан олон арван тамирчид хэлмэгдсэн тул WADA ихээхэн шүүмжлүүлсэн. Иймд зарим тохиолдолд мельдоний илэрсэн тамирчдад арай зөөлөн хандах болсон. Тухайлбал, Оросын теннисчин Мария Шараповагийн цуснаас мельдоний илэрлээ гэж талбайд гарах эрхийг нь хоёр жил хассан ч тус бэлдмэлийг сайн судлаагүй гэдэг үндэслэлийн дагуу хоригийг арай эрт цуцлахаар болсон байна.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг буюу NHL нь мельдонийг допинг гэж үзэхгүй гэдгээ мэдэгдэн хоккейчдийг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэ тухай Оросын Эх газрын хоккейн лиг буюу КХЛ-ийн тэргүүн асан Александр Медведев мэдэгджээ. Тэрээр “Мельдоний бол допинг биш харин нөхөөн сэргэхэд тусалдаг бэлдмэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. NHL бол бүр шууд мельдонийг допинг биш гээд тамирчдыг хэрэглэхийг зөвшөөрсөн” гэж хэлсэн байна.Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мельдоний нэртэй бэлдмэлийг допингийн жагсаалтад оруулсан юм. Гэтэл тус бэлдмэлийн бодит нөлөө ба хүний биеэс бүрэн гардаг хугацаа зэргийг сайн тооцоогүйн улмаас өмнө нь мельдонийг хэрэглэдэг байсан олон арван тамирчид хэлмэгдсэн тул WADA ихээхэн шүүмжлүүлсэн. Иймд зарим тохиолдолд мельдоний илэрсэн тамирчдад арай зөөлөн хандах болсон. Тухайлбал, Оросын теннисчин Мария Шараповагийн цуснаас мельдоний илэрлээ гэж талбайд гарах эрхийг нь хоёр жил хассан ч тус бэлдмэлийг сайн судлаагүй гэдэг үндэслэлийн дагуу хоригийг арай эрт цуцлахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
























