Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ээлжит бус чуулган хуралдуулж, төсөвт тодотгол хийнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар төсвийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэдний өгсөн мэдээллээр төсөв хүндэрч, энэ оны төсөв жилийн эцэст 1,8 их наяд төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй байгаа гэнэ. Энэ нь ДНБ-ий 21 хувьтай тэнцэхээр байгаа. Тийм учраас хоёр үе шаттайгаар буюу ойролцоогоор 12-18 сарын хугацаанд төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн хүндрэлийг багасгах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тухайлбал, Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанк зэргээр санхүүжүүлэлт нь салсан төсвүүдийг нэгтгэх шаардлага бий аж. Мөн эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж ажиллахаа хэллээ. Салбар бүрийн тодорхой 1-2 төслийг л хэрэгжүүлэхээр анхаарч ажиллах зорилт тавьжээ. Одоогоор хэрэгжүүлэх боломжтой, ТЭЗҮ нь бэлэн нэг ч төсөл байхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийхээр боловсруулж байгаа тул УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлт тавихаар болсноо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн юм. Төсвийн тодотголыг батлуулсны дараа есдүгээр сарын сүүлч гэхэд 2017 оны төсвийн төслийг өргөн барих үүрэг Сангийн сайдад өгчээ.

0 Сэтгэгдэл