УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оросын хүндийн өргөгчдийг Олимпод оролцуулахгүй
mogoi 9 tasraad baina
mogoi 9 tasraad baina
ingeh yum bol olimp gej hiigeed yadag bnaa
Хэргээр Оросыг бойкотлож байна гэдэг үнэн болж таарч байх шиг байна даа.Гэхдээ могой 3 тасравч гүрвэлийн дайтай гэдэг байх аа.
Олон улсын хүндийн өргөлтийн холбоо /IWF/ ОХУ-ын хүндийн өргөлтийн шигшээ багийг Рио-де-Жанейро хотод болох Олимпын наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

Олимпоос Оросын тамирчдыг хассан шалтгаан нь тэд сэргээшийн эсрэг дүрэм журмыг удаа дараа зөрчсөнтэй холбоотой аж. “Оросын тамирчдын үйлдлээс болж хүнд атлетикийн спортын нэр хүндэд удаа дараа хохирол учирсан тул энэхүү спортын төрлийн статусыг хадгалах үүднээс зохих шийтгэлийг ногдуулав” гэж IWF-ийн мэдээлэлд дурджээ.
Одоогийн байдлаар, Лондон болон Бээжингийн Олимпод оролцсон Оросын хүндийн өргөлтийн долоон тамирчнаас авсан допингийн шинжилгээний сорьцын хариу эерэг гарсан байна.
Сануулан дурдахад, энэ сарын 24-нд Олон улсын Олимпын хорооноос Оросын тамирчдыг Олимпын наадмаас хасахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд тэднийг оролцуулах эсэхийг тухайн спортын төрлийн холбоод шийдэхээр болсон юм.
Оросын хүндийн өргөгчид өмнө нь Олимпын хоёр эрхээ хасуулсан байжээ. Тус улсын Олимпын хороо 8 хүндийг өргөгч тамирчны мэдүүлгийг хүргүүлсэн боловч тэднээс Татьяна Каширина, Анастасия Романова нарын эрхийг хүчингүй болгосон аж. Тэд өмнө нь сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн гэх үндэслэлээр уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулж байв.
Энэ хоёр тамирчнаас гадна Оросын дөрвөн хүндийн өргөгчийн нэрс Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ бие даасан комиссын тайланд дурдагдсан байна. Ричард Макларены тэргүүлсэн уг комисс Оросын спорт дахь допингийн асуудлыг шалгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
2016.07.31
2016.07.31
2016.07.31
2016.07.31