УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Олимпын эвлэрэл”-ийг мөрдөн сахихыг НҮБ уриаллаа
“Рио-2016” Олимпын наадам болон Паралимпын өмнө “Олимпын эвлэрэл”-ийг мөрдөн сахихыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Могенс Люккетофт гишүүн улсуудад уриаллаа.

Улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлж, энх тайвныг дэмжих зорилгоор “Олимпын эвлэрэл”-ийг эртний Грекийн үеэс өнөөг хүртэл мөрдөн сахисаар ирсэн уламжлалтай. “Олимпын эвлэрэл”-ийн хүрээнд Олимп эхлэхээс нэг долоо хоногийн өмнөөс эхлэн Олимп дууссанаас хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрөх хүртэл уг наадамд оролцож байгаа улс орнууд аливаа зөрчил мөргөлдөөнөө зогсоодог юм.
“Олимпын эвлэрэл”-ийн хугацаанд харилцан гал зогсоохоор тохиролцоонд хүрэхийг зэвсэгт мөргөлдөөнд татагдан орсон сөргөлдөгч бүх талуудад Люккетофт уриалсан байна.
Риогийн Олимп 8 дугаар сарын 5-21-нд, Паралимп 9 дүгээр сарын 7-18-нд болно.
“Рио-2016” зуны Олимпын наадамд урьд урьдынхаас олон тооны буюу 10 мянга гаруй тамирчин оролцоно. Дэлхийн хамгийн залуу улс болох Өмнөд Судан мөн Олимпод оролцох гэж байна.
Түүнчлэн дүрвэгчийн статустай тамирчид Олимпын тугийн дор анх удаагаа нэгдэх юм.

0 Сэтгэгдэл