БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Мэргэд гарахын орон” толь бичиг ЮНЕСКО-д бүртгэгдлээ
“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар" ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.

Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.
“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн гол зорилго нь “Баримтат өв”-ийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, болоод үндэсний ач холбогдол бүхий Баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлолыг хөгжүүлэх явдал юм.
Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манай улсаас нийт 5 баримтат өв бүртгэгдсэнээс дэлхийн баримтат өвийн жагсаалтад 2011 онд Лувсанданзаны "Алтантовч", "Монгол Шунхан Данжуур"; 2013 онд "Есөн эрдэнийн ганжуур"; Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтанд 2015онд "Сахиусан дара эх" судар, 2016 онд “Мэргэд гарахын орон” тус тус бүртгэгдээд байна.
“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар"-ыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн /ШУА/ санаачлагаар 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээлгэсэн билээ. Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд 11 бүлэг 378 ширхэг. 54.7х7.4 см хэмжээтэй 7 ширхэг модон бар бусад 11 аймаг нь Төвд номын фондод хадгалагддаг. Энэхүү толь бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлын жагсаалтад бүртгэгдсэнdбилээ.
Тус толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл юм.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс
Утас: 70105652

0 Сэтгэгдэл