Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Азийн хүүхдүүд” наадмын тугийг Монголын талд хүлээлгэн өглөө
Улаанбаатарт болох “Азийн хүүхдүүд” спортын наадмын үеэр өргөн хэмжээний соёлын арга хэмжээ зохион явуулна гэж Монголын Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Аюурзанын Эрдэнэтуяа мэдэгдэв.

Тус спортын наадмын тугийг Монголын төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх ёслол Якутск хотод болсон Олон улсын хүүхдийн спортын 6 дугаар наадмын хаалтын ажиллагааны үеэр болсон юм.
А.Эрдэнэтуяа хэлэхдээ “Азийн хүүхдүүд” 7 дахь удаагийн спортын тоглолт Улаанбаатар хотод 2020 онд болно. Монголын хүүхдүүд энэ наадамд зургаа дахь удаагаа оролцлоо. Якутын тал спортын тоглолтыг өндөр түвшинд зохион байгууллаа. Ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн нь илт харагдаж байна. Бид Улаанбаатарт буцаж очингуутаа “Азийн хүүхдүүд” олон улсын спортын 7 дугаар наадмын Зохион байгуулах хороог эмхлэн байгуулна” гэлээ.
“Бидэнд том хариуцлага ногдож байгаа учраас энэ наадмыг амжилттай зохион байгуулахын тулд маш их хичээх болно. Спортын байгууламжууд барьж, зохих дэд бүтцийг бий болгоно” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ. Түүний ярьснаар, Улаанбаатарт болох хүүхдийн спортын наадмын үеэр өргөн хэмжээний соёлын арга хэмжээ болох ажээ.
“Азийн хүүхдүүд” наадмыг зохион байгуулагчдын үзэж байгаагаар, уг арга хэмжээ нь Якутын хувьд брэнд болоод байгаа бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд тус бүгд найрамдах улсад явагдсан юм. БНЯкут улсын тэргүүн Егор Борисов хэлэхдээ “ энэ наадам анх удаагаа хилийн чанадад болох гэж байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
“Азийн хүүхдүүд” олон улсын спортын 6 дугаар наадам Якутск хотод 7 дугаар сарын 5-16-ны өдрүүдэд болж, түүнд дэлхийн 38 орны 3000 орчим тамирчин хүүхдүүд оролцсон юм.

0 Сэтгэгдэл