Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
А.Гансүх: Би эх орноосоо зугтаагүй, зугтах ч үгүй

УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхийг сонгуулийн дараахан хилээр гарч, оргон зайлсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Харин үүнд А.Гансүх тайлбар хийсэн юм. Тэрээр
“Хэвлэлээр дахиад л гүтгэлгийн мэдээлэл тараагаад эхэлжээ. Тайлбар хийе. Өмнө нь ч бас ташаа мэдээлэл их тараасан. "Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ" гэх мэтээр... Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Изриаль улс руу очих ёстой. Ер нь 2016.1.1-ээс хойш би Японд 2 удаа, БНСУ-д 2 удаа, АНУ-д 2 удаа албан ажлаар зорчсон. Тухай бүр хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад мэдэгдээд явдаг. Одоо ч гэсэн шалгалт хийж байгаа АТГ болон байцаагчид хаашаа, ямар ажлаар явж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, томилолтын тушаалыг хавсарган хүргүүлсэн. Тэд миний хаана байгааг мэдэж байгаа. Энэ долоо хоногт багтаж Монголд очино гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Надад эх орноосоо зугтах шаардлага, шалтгаан байхгүй. Тэгээд ч тулааны талбарт нөхдөө хаяад бүр ч зугтахгүй” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Юу хийдэг болоод ингэж олон удаа гадаадад явдаг байнааа.Томилолтын зардал гэж асар их монго гарч байгаа шуудээ.Торд тийм их хэрэгтэй хун гэжуу. Миний бодоход хутган уймуулэгч шуудээ.Бензиний унийг хоорогдоход голлон тоглож байсан хун.
jinhen er hvn iim baidag
Энэ хүн хаана хэнтэй тулалдаад байгаа юм болоо
Хамгийн их уншсан