БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Монгол адууны өв соёл” үзэсгэлэн үзэгчдийн мэлмийг баясгаж байна

Монголчуудын олон зуун жилийн мандан бадарсан түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тал нутгийн нүүдэлчид адууг гаршуулан тэжээсэн балар эртний үеэс эхлэн мянган жилийн түүхийг туулахдаа арвин баян адууны өв соёлыг бүтээсээр ирсэн.
Эртнээс адууг ав хомрого, аян дайн, уналга эдэлгээнд хэрэглэх явцдаа хэрэглээний онцлогт тохирсон олон төрлийн тоног хэрэгсэл бүтээн бий болгож, хөгжүүлэн уламжилсаар ирсэн байдаг. Тэгвэл энэхүү уламжлагдан ирсэн өв соёлыг харуулсан үзэсгэлэнг өчигдөр Монголын үндэсний музейд дэлгэж нээлээ. Үзэсгэлэнг нээж тус музейн захирал Д.Сүхбаатар “Монголын үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа нүүдэлчдийн хосгүй дурсгал болох адууны өв соёлыг илтгэсэн 100 гаруй үзмэрийг үзэсгэлэндээ дэлгэсэн байгаа. Бидний дэлгэж байгаа үзмэрүүд бол нийтдээ адууны өв соёл, монголчууд тэр тусмаа нүүдэлчдийн дэлхийн түүхэнд оруулсан соёлын их өвийг харуулж байгаа юм” хэмээн хэлсэн. Ийнхүү үзэсгэлэн гаргах болсон гол зорилго нь өнөө цагт морин эрдэнэ хэмээн төрийн сүлдэндээ дээдлэн ирсэн адууны соёлыг залуучууд хойч үедээ таниулах, бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн морь таних ухаан, морины тоног хэрэгсэл, уналга ачилганд хэрэглэгдэх арга технологийг залуучуудад зааж сургах, өвлүүлэн үлдээх, хөдөөгийн залуучуудыг мотоцикль бус морио унаж морины соёлоо дээдлэх сэтгэлгээтэй болгох аж. Тус үзэсгэлэнгээс мөн адууны өв соёлын бүтээгдсэн түүх, гарал үүсэл, адууны тоног хэрэгслийн үүрэг зориулалт, хурдан морины шинж, түүнд хэрэглэгдэх эдлэл хэрэглэл, гоёлын эмээл, хазаарын ур хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм билээ.
Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн адууны соёл хүрэл төмрийн үеэс эхтэй нь хадны зураг, археологийн олдворуудаар батлагджээ. Хамгийн анхны төрт улс Хүннүгийн үед эмээл хазаартай морь хэрэглэж байсан гэх мэдээлэл байдаг байна. Адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй болсоор дундад эртний үед эмээл нь урд бүүрэг босоо, ар бүүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавтастай болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болсон нь хожмын эмээлийн гол үндэс суурь болсон байдаг.
Манай ард түмэн эртнээс адуун сүргээ унахад хөнгөн, уралдахад хурдан, сүү нь эм болдог, сүр жавхлан их хэмээн дээдэлсээр ирсэн билээ.

0 Сэтгэгдэл