Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Занабазарын бүтээлийг дуурайж хийх хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй

“Монгол уран дархан” үзэсгэлэн Уран зургийн галерейд бямба гарагт нээлтээ хийв. Уран дархан Д.Алтангэрэлийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол уран дархан” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгосон нь энэ. Орчин үеийн монгол дархны ур ухаан, дахин давтагдашгүй хийц, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бурхан ухааны гайхамшгийг илтгэн харуулах, Монголын дархны өв соёлыг олон нийтэд түгээх дэлгэрүүлж, хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулахад энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго оршдог билээ. Нээлтийн үеэр Ардын, Шашны, Гоёл чимэглэлийн, Чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрөлд уран бүтээлчдийн бүтээлийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм.

Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт үзэсгэлэнг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монголчууд үнэхээр гайхалтай өв соёлтой ард түмэн. Их түүхийг бүтээсэн ард түмэн л ийм сайхан өв соёлтой байдаг. Их өв соёл нь эргээд агуу түүхийг бүтээхэд тусалдаг. Би хувьдаа урлаг, уран дархчуудын бүтээлийг сонирхон биширдэг. Монголын өвөг дээдэс уран дархны чиглэлээр асар өндөр түвшинд хүрсэн. Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг яг адилхан дуурайгаад хийчих хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Тэгэхээр эдгээр уран бүтээлд Монголын ард түмний охь шингэсэн гэж хэлж болно. Бидний энэ сайхан соёл бидний цусанд байдаг учраас, бид энэ соёлоо уламжлан үлдээдэг учраас монголчууд агуу юм. Уран дархны ийм үзэсгэлэн 12 жилийн өмнө зохиогдсон гэж сонслоо. Энэ үзэсгэлэнгийн давтамжийг ихэсгэх нь зүйтэй. Энэ үзэсгэлэнгийн онцлог бол үзмэр нь асар их үнэтэй, асар их хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн байдаг. Энэ зүйлийг бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардагддаг. Уран дархны энэ үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулах тухай зарлиг гаргая гэж бид хэлэлцэж тогтлоо. Тэгээд энэ үзэсгэлэнд аймаг, нийслэлийн уран дархчуудаа хамруулж, шилдэг бүтээлийг нь үнэлдэг байя. Удахгүй АСЕМ-ын чуулган болох гэж байна. Эзэн Чингисийн үед Ази, Европыг Монголд уулзуулж байсан юм гэнэ билээ хэмээн бид ярилцдаг. Энэ уламжлалыг бид сэргээж байгаад өвөг дээдэс маань биднээр бахархах байсан биз. Энэ чуулганаар бид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш монголчууд бид өөрсдийн энэ гайхалтай өв соёл, уламжлалаа сурталчлан таниулах боломжтой. Тэгэхээр энэ үзэсгэлэнд танилцуулсан эд зүйлийг чуулганы үеэр үзүүлэх боломжтой. Түүнчлэн чуулганд оролцох сайд дарга нарыг дагалдаад дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Ингэснээр Монголын энэ гайхамшигт өв соёл дэлхий нийтийн зурагт, хэвлэлээр цацагдана гэсэн үг юм. Тэгэхээр бид АСЕМ-ын чуулганаар дамжуулан үндэсний өв соёлоо дэлхийд гайхуулах боломж бидэнд бий. Дэлхийн улс орнуудтай туршлагаа хуваалцах, өөрсдийгөө таниулахын тулд бид хичээх ёстой. Тэгэхээр дэлхий нийтээрээ Монголын уран дархны өв соёл, бүтээлийг сонирхоод ирэхээр бид улам бүр хөгжинө” гэв. Тус үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан