БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ж.Бүрэнбэх: “Учиртай гурван толгой”-г Чингисийн талбайд тоглоно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд улсын баяр наадмыг тохиолдуулан “Учиртай гурван толгой” жүжгийг энэ сарын 10-нд Чингис хаан талбайд тоглохоор болсон. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр Жүжгийн гол дүрийн жүжигчдийг сонгон шалгаруулсан юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Б.Жавзандулам тэргүүтэй УДБЭТ-ын уран бүтээлчид, Хөгжим бүжгийн коллежийн багш нарын төлөөлөл орж ажилласан. Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулахад “Учиртай гурван толгой” жүжиг ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. Үнэгүй тоглогдож байгаадаа гол нь биш Монголын сонгодог урлагийг монгол наадмаар дамжуулан гадны жуулчдад сурталчлахад жүжгийн мөн чанар оршино хэмээн зохион байгуулагчид хэлж байв.
Тус жүжгийн найруулагчаар Ардын жүжигчин, найруулагч А.Дашбалжаа ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн жил ч эл жүжгийг найруулсан юм.
Харин удирдаачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДБЭТ-ын удирдаач Ж.Бүрэнбэх ажиллана. Түүнтэй цөөн хором ярилцлаа. Сонирхуулахад, гол дүрийн дөрвөн жүжигчинг тус бүр 10 сая төгрөгөөр шагнан урамшуулах аж.

-Жүжигчдэд ямар шалгуур тавив?
-Жүжиглэх болон дуулах ур чадвар, хувцаслалт, тайзны соёл, дуулалтын арга барил хэр эзэмшсэн гээд дөрвөн үндсэн шалгуураар жүжигчдээ сонгон шалгарууллаа. Үүнээс гадна морь унах чадварыг нь харсан. Нэг уран бүтээлч дээд тал нь 25 оноогоор үнэлүүлэн хамгийн ихдээ 400 оноо цуглуулсан байгаа. Сүүлийн шатны шалгаруулалтад 16 дуулаач үлдсэнээс Халхын сайхан Юндэн Гөөгөөд Э.Нумхүү, Нансалмаад Б.Энхнаран, Балганы дүрд С.Бат-Эрдэнэ, Хоролмаагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга бүтээхээр болж шалгарлаа.
-Энэ удаад дуурийг задгай талбайд тавина. Хүндрэлтэй зүйл гарч байх юм уу?
-Тийм шүү. Театрт бус задгай талбайд илүү олон үзэгчийн өмнө тоглох болохоор бэрхшээлтэй зүйлс гарч л байна. Нүүдэлчин ахуй соёл, иргэншлийг тоглоом наадгай, мал хуйгаас гадна амьд хөгжим, дуулалт гэх мэт олон зүйлсээр илэрхийлэх юм. Гэсэн хэдий ч жүжигчид маань энэ бүх хүндрэлийг даван туулж, улсын баяр наадмаараа ард түмнээ цэнгүүлэхээр ажиллаж байна.
-Энэ жилийн онцлогийн тухайд юу хэлэх вэ?
-Өнгөрсөн жилийн наадам их сайхан болж өндөрлөсөн. Өнгөрсөн жил 18 жүжигчнээс гавьяат жүжигчин Амартүвшин, Наранчимэг, Бямбажав, Мөнгөнцэцэг нар шалгарч, гол дүр бүтээсэн. Энэ жилийн хувьд шалгуулагчийн хүрээ хумигдан 16 дуулаач оролцлоо. Оролцогчид ур чадвар гүйцэтгэлийн хувьд сайн байсан болохоор маш өрсөлдөөнтэй байсан. Тиймээс урд жилүүдтэй харьцуулахад харьцангуй хатуу шүүсэн. “Учиртай гурван толгой” жүжиг Дуурийн театраас ард түмэндээ барьж буй баяр наадмын бэлэг юм.

0 Сэтгэгдэл