Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Чингис хаан” Гран-при маргааш эхэлнэ
Жүдо бөхийн “Чингис хаан” Гран при тэмцээн 7 дугаар сарын 1-3-нд Буянт-Ухаа спортын ордонд болох гэж байгаа талаар өнөөдөр “Блу скай” цамхагийн 3 дугаар давхарт хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын ЭМСЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азербайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словак, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөнө.
Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 56 тамирчин оролцох бол БНХАУ 23, ОХУ 14, Азарбайжан 9, Япон 7, БНСУ-аас 6 тамирчин ирсэн байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 14 цагаас сугалаа боллоо. Энэхүү сугалааны үйл явцыг IJF International Judo Federation фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн юм.
Тэмцээний хэсгийн барилдаан өдөр 13 цагаас эхлэх бөгөөд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд 17 цагаас явагдана. Харин нээлтийн ажиллагаа ирэх бямба гарагийн 16 цагаас болно болно.

0 Сэтгэгдэл