БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монголын цагаачид тэшүүрчин гээд Норвегид нэвтэрдэг сүлжээ байна

“Би тэшүүрчин гэж хэлээд хил нэвтэрсэн, гэхдээ би амьдралдаа хэзээ ч хөлдөө тэшүүр өмсч үзээгүй” гэж Норвегид 15 настайдаа ирсэн 19 настай эмэгтэй ярилаа.
Энэчлэн мэргэжлийн тэшүүрчин гэдэг нэрийн дор монголоос залуучууд хил нэвтэрдэг байсан гэмт хэргийн сүлжээг Норвегид илрүүлэн шалгаж байна хэмээн норвегийн Dagbladet сонин бичээд дөрвөн жилийн өмнө тус улсад очиж амьдарсан дээрх бүсгүйн яриаг нийтэлжээ.
Монголын ийм залуучууд Европын орнууд руу визтэй хүмүүсийн далбаан дор ийм маягаар нэвтэрдэг байна. Харамсалтай нь тэд хэзээ ч ямар нэг тэмцээн уралдаанд оролцдоггүй, харин Норвегид хөдөлмөр эрхэлж зарим нь бүр хүчирхийллийн золиос болдог байна.
Визийн гэмт хэргийн энэ сүлжээ Бээжинд 2012 онд сууж байсан Италийн Элчин сайдын яамны консулын хэлтсийн спортын тусгай визийг ашигладаг байна. Ийм визийг Шенгений хэлэлцээрт багтдаг европын орнуудад нэвтэрх залуу тамирчдад чөлөөтай олгодог байсан юм байна хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл