Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Гитлерийн арьсан халаастай өмдийг дуудлагаар худалдлаа
Германы дуудлага худалдааны Hermann Historica танхим Гуравдугаар Рейхийн удирдагчдын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг худалдаалахад Адольф Гитлерийн арьсан халаастай өмд, Герман Герингийн хороо хадгалж байсан сав зэргийг худалджээ.

1946 онд нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Нюренбергийн шүүх хуралд ажилласан америкийн эмч Жонн Латтимерийн цуглуулгад нацистын удирдагчдын 169 эд зүйл байсан юм байна. Латтимер 2007 онд нас барсан юм.

Гитлерийн өмд, китель, Герман Герингийн цаг зэрэг эд зүйлийг аргентины нэгэн цуглуулагч 681 мянган доллараар худалдан авсан гэнэ. Тэрээр энэ бүх зүйлийг музейд зориулж авч байгаа гэсэн ч  ямар музей болох талаар дурдаагүй байна.
Адольф гитлерийн гар буугаа хадгалдаг арьсан халаастай өмд гэхэд л 62 мянган доллар хүрсэн бол китель нь 275, цаг нь 42 мянган долларын үнэ хүрчээ.

Мөн  Герман Герингийн цианын хүчил хадгалж байгаад Нюренбергийн шүүх хуралд эд мөрийн баримт болж байсан латунин хайрцаг, Гитлерийн амь насанд халдах гэсэн 1944 оны халдлагын дараа авсан Гитлерийн рентген зураг зэргийг заржээ.
Харин  Германы еврейн нийгэмлэг энэ дуудлага худалдааг байж боломгүй, утгагүй зүйл гэж нэрлээд дуудлага худалдааны танхимаас энэ бүхнээ зогсоохыг шаардсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан