Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн цахим хуудаст халдсан гэлээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн 66 мянган дагагчтай албан ёсны фэйсбүүк хуудас болон хувийнх нь фэйсбүүк хуудас руу энэ сарын 18-ны шөнө гаднаас нэвтэрсэн гэж нэр дэвшигчийн сонгуулийн штабаас мэдээллээ.

Тэд үүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд, “Нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийн “Erdenechimeg Luvsan” пэйж хуудсанд 2016 оны зургадугаар сарын 18-ны шөнийн 01:00 цагаас эхлэн өдрийн 16:30 минут хүртэл хугацаанд нийт 400 гаруй доромжилсон, гүтгэсэн, нэр хүндийг нь гутаасан сөрөг сэтгэгдлүүдийг санаатайгаар бичиж оруулсан байна. Мөн нэр дэвшигчийн нэрийн өмнөөс 66 дагагч руу худал, сөрөг мэдээлэл явуулсан байж болзошгүй байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан энэхүү хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдол гаргаад байна. Мөн цаашид сонгуулийн сурталчилгаа дуусах, санал авах хүртэлх хугацаанд нэр дэвшигчийн өмнөөс дэмжигч, сонгогчдод худал мэдээлэл түгээх, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах эрсдэлтэй байгаа тул нийт сонгогч, дэмжигчдэд сэрэмжлүүлж энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гэж нэр дэвшигч Л.Эрдлэнчимэгийн сонгуулийн штабын мэдэгдэлд дурджээ.

0 Сэтгэгдэл