Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хоёр ч аймгийн сонгуулийн саналын хуудсыг хүргүүлжээ

УИХ болон аймагт нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэлийн “Мөнхийн үсэг” компанид энэ сарын 13-наас эхлэн хэвлэж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт болох сонгуулийн саналын хуудсыг хэвлэж дууссан, эхний ээлжинд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн саналын хуудсыг нисэх онгоцоор хүргүүлжээ.
Энэ жилийн сонгуульд шаардлагатай нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор хэвлүүлж байгаа юм.
Харин саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцыг хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, мөн нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид хамтран ажиглаж байна.
Саналын хуудсыг зургаадугаар сарын 23-н гэхэд хэвлэж дуусган бүх аймаг, нийслэлийн сонгуулийн комиссуудад хүргүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл