“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Монголын хүүхдийн ордны зуны сургалт эхэллээ
Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангууд Сонгинохайрхан дүүргийн 3, 9, 27 хороо, Чингэлтэй дүүргийн 1,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 17 дүгээр хороонд байрлаж байна.

НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээх зорилгоор 2015 оны хоёрдугаар сараас МХО-ы салбар дугуйланг нээн хичээллүүлж эхэлсэн. Дээр дурдсанаас гадна салбар дугуйлан СБД-ийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, ХУД-ийн 19 дүгээр хороолол, Яармаг дахь 34 дүгээр сургууль, 10 дугаар хорооны Иргэний танхим, долдугаар сургууль, “Морингийн даваа”-нд байрлах 135 дугаар сургуулийн байранд тус тус хичээллэж байна.
Салбар дугуйланд мэргэжлийн багш нар дуу, бүжиг, англи хэл, драм, гар урлал, уран зураг, амьдрах ухаан зэрэг сургалтыг явуулж байгаа юм. Сургалт гурван сарын хугацаатай, үнэ төлбөргүй явагдах бөгөөд шинэ хичээлийн жилийн элсэлт авна.
Харин Монголын хүүхдийн ордон зуны сургалтад хамрагдах хүүхдүүдээ бүртгэж байна. Сургалт нэг сарын хугацаатай бөгөөд төгөлдөр хуур, шанз, морин хуурж, бүжиг, зураг, шатар, драм, ятга, хийл, цахилгаан хөгжим болон математик, англи, япон, хятад хэлний хичээлээр явагдаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл