БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Илбэчин Копперфильдийг шийтгэхийг шаардлаа

Америкийн нэрт илбэчин Дэвида Копперфильдын нэг үзүүлбэрт оролцох үеэрээ тархиндаа гэмтэл авсан учраас түүнийг шийтгүүлэх ёстой гэж Британийн иргэн Гэвин Кокс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Тэрээр илбэчин үзүүлбэрээ үзүүлж чадалгүй, оролцогсдод аюул учруулж байна, үүнээс болоод би тархиндаа гэмтэл авч, эрүүл мэндээ алдсанаар бизнесээ үргэлжлүүлж чадахгүй боллоо хэмээн өргөдөлдөө бичжээ. Кокс бас ингэж гэмтэл авахаасаа өмнө би лондонгийн Buck клубт ахлах тогоочоор ажиллаж хатан хаан Елизавета, Маргарет Тетчер, жүжигчин Кристофер Ли нарт хоол, зоог бэлтгэдэг байсан гэжээ.
2013 онд Кокс төрсөн өдрөө Лас-Вегас хотод тэмдэглэж байхдаа Копперфильдын илбийн үзүүлбэрийг үзэж. Тэгэхдээ 13 хүний хамт тайзан дээр зүүсэн торноос хүмүүсийг алга болгоод үзэгчдийн суудлаас гаргаж ирдэг илбийн нь оролцогч болсон юм байна.
Коксын хэлж байгаагаар бол сайн дурынхан торноос нууц гарцаар гараад явж байх үед тэр халтирч унаад бэртсэн гэнэ. Эмч нар эхлээд түүнийг мөрөндөө гэмтэл авсан гэсэн боловч хожмоо шинжилгээгээр тархины гэмтэлтэй гэж гарчээ.
Харин илбэчин Копперфильд болон түүний багийнхан үүнийг няцааж тэр гэмтлийг Кокс бүр эрт авсан байсан гэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл