Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүмүүс өнөөдөр үнэмлэхээ гардаж авна

Энэ сарын сүүлчээр болох УИХ-ын сонгуульд нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг олгоно.
Сонгуулийн тухай хуулийн 128.9-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авахаас 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно гэсний дагуу сонгуулийн төв байгууллага өнөөдөр 12,00 цагт Төрийн ордонд батламжийг нь гардуулах юм.
Ингэхдээ нам эвслээс нэр дэвшигчийн үнэмлэхийг тухайн нам, эвслийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан, бие даагчийн нэр дэвшигчийн үнэмлэхийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрхий бүхий этгээдээр дамжуулан олгохоор хуульд заасан юм байна.
Сонгуулийн тухай хуулийн 128.12-т Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж нийтэд мэдээлэхээр заасан байна.

0 Сэтгэгдэл