БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
АСЕМ-аас өмнө Алтаргана-2016 болно

Олон улсын буриад үндэстний зургаад дахь удаагийн Алтарган-2016 наадам яг сарын дараа долдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Буриад улсад болж нийтдээ 1,5 мянган хүн оролцоно гэж Буриадын Соёлын сайд Тимур Цыбиков мэдэгджээ. Энэ төлөөлөгчдийн 800 хүн нь урлаг уран сайхны тэмцээнүүдэд оролцох бол спортын арга хэмжээнд 475 хүн авьяас чадвараа сорьж, харин 250 хүн нь захиргаа болон техникийн ажилтнууд байна гэж энд танилцуулсан байна.

Буриад үндэсний энэ наадамд ОХУ-ын Эрхүү муж, Өвөр байгалийн хязгаар, Монгол, Хятад улсуудаас төлөөлөгч очно. Эрхүү мужаас 200, Өвөр байгалийн хязгаараас 460 орчим төлөөлөгч ирэх бол Монголоос 300, Хятадаас 150 зочин очих юм байна.

Долдугаар сарын 1-нд Буриадын нийслэл Улан-Үдэ хотын төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол болж муж, хязгаар, улс орнуудын төлөөлөгчид орж ирсний дараа “Алтаргана наадмын тугийг өргөнө гэнэ. Ингээд 1, 2-ны өдрүүдэд Улан-Үдэ хотын театр, спдорт танхимуудад соёл урлаг, спортын тэмцээн уралдаанууд үргэлжилж 3-ны орой болох хаалтын ажиллагааны үеэр Алтаргана наадмын тугийг ОХУ-ын Эрхүү мужид хүлээлгэн өгөх юм байна.

0 Сэтгэгдэл