Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Орос, Унгарын сансрын баатрууд манайд айлчилж байна
Манай оронд зочилж байгаа ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал А.А.Леонов, ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков, Унгарын анхны сансрын нисэгч, Унгар Улсын баатар, ОХУ-ын баатар, хошууч генерал Берталан Фаркаш нарыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт ниссэн “Союз-39” хөлгийн дарга В.А.Жанибеков манай оронд арван тав дахь удаагаа зочилж байгаа бол 1960 онд ОХУ-ын сансрын нисэгчдийн анхны отрядад Юрий Гагаринтай цуг орж, 1965 онд “Восход-2” хөлгөөр хөөрч задгай сансарт гарсан анхны нисэгч А.А.Леонов 2 дахь удаагаа, 1980 онд ОХУ-ын сансрын нисэгч В.Н.Кубасовтой “Союз-36” хөлгөөр хөөрч сансарт 7 хоног ажилласан Унгарын нисэгч Берталан Фаркаш Улаанбаатарт анх удаа хүрэлцэн иржээ.

Сонирхолтой нь ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леонов төрсөн өдрөө өнөөдөр Улаанбаатарт тэмдэглэж буй бол Унгарын сансрын нисэгч Берталан Фаркаш 36 жилийн тэртээх яг энэ өдөр сансрын уудамд аялж явжээ.
Ерөнхий сайд уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан “Алтан гадас” одонг Унгарын сансрын нисэгч Берталан Фаркашт зүүж өгч, ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леоновт төрсөн өдрийн баяр хүргээд, өчигдөрхөн 60 нас зооглосон ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга гардуулж сайн сайхны ерөөл дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээллээ.
Манай оронд зочилж байгаа ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал А.А.Леонов, ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков, Унгарын анхны сансрын нисэгч, Унгар Улсын баатар, ОХУ-ын баатар, хошууч генерал Берталан Фаркаш нарыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт ниссэн “Союз-39” хөлгийн дарга В.А.Жанибеков манай оронд арван тав дахь удаагаа зочилж байгаа бол 1960 онд ОХУ-ын сансрын нисэгчдийн анхны отрядад Юрий Гагаринтай цуг орж, 1965 онд “Восход-2” хөлгөөр хөөрч задгай сансарт гарсан анхны нисэгч А.А.Леонов 2 дахь удаагаа, 1980 онд ОХУ-ын сансрын нисэгч В.Н.Кубасовтой “Союз-36” хөлгөөр хөөрч сансарт 7 хоног ажилласан Унгарын нисэгч Берталан Фаркаш Улаанбаатарт анх удаа хүрэлцэн иржээ.

0 Сэтгэгдэл