БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Rokit bay “Хариуцлага”-аа өлгийдлөө
Реппер Rokit Bay “Хариуцлага” нэртэй шинэ цомгоо өлгийдөн авчээ. Эцэг, эхчүүдэд хаягласан түүний уг цомогт “Хэний хүүхэд вэ”, “Тасархай залуу”, “Диваажингийн нулимс”, “Ганцаардсан улстөрч”, “Эвшээсэн дагина”, “Аюултай бүс”, “Бороо”, “Бор арьст Гаамп”, “3.2.1” гэсэн есөн дуу багтжээ.
Тэрээр уг цомогт орсон дуунууддаа ёс бус хэллэгүүд орсон учраас бага насны хүүхэд сонсоход зохимжгүй хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар “Дууны цомог дээр нас заагаагүй байдаг. Миний бодож байгаагаар 16-гаас дээш насныхан сонсоход болно гэж бодож байна. Дор хаяж 14 нас. Гэхдээ би их сүртэй яриад байгаа болохоор хүмүүс дотор нь учир зүггүй хараал байгаа гэж бодоод байх шиг байна. Тийм биш шүү” хэмээн ярьсан.
Мөн цомгийн ковер зураг болох амандаа цэцэг зуусан залуугийн талаар тайлбарлахдаа “Амаа цэцгээр халхалсан нь би заавал цэцэг шиг, солонго шиг гоё зүйлсийг хэлэх ёстой юм шиг, өөрийнхөө хэлэх гэсэн зүйлээ хэлж чадахгүй байгаа байдлыг илтгэх юм. Бас шорон харж байгаа байх. Түүнд хүүхдүүд намайг хорьсон байна. Энэ нь миний бүтээлч сэтгэлгээг боосон учраас цэцгээр амаа боосон маягтай ийм зураг оруулсан байгаа” хэмээн ярьжээ.
Реппер Rokit Bay “Хариуцлага” нэртэй шинэ цомгоо өлгийдөн авчээ. Эцэг, эхчүүдэд хаягласан түүний уг цомогт “Хэний хүүхэд вэ”, “Тасархай залуу”, “Диваажингийн нулимс”, “Ганцаардсан улстөрч”, “Эвшээсэн дагина”, “Аюултай бүс”, “Бороо”, “Бор арьст Гаамп”, “3.2.1” гэсэн есөн дуу багтжээ. Тэрээр уг цомогт орсон дуунууддаа ёс бус хэллэгүүд орсон учраас бага насны хүүхэд сонсоход зохимжгүй хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар “Дууны цомог дээр нас заагаагүй байдаг. Миний бодож байгаагаар 16-гаас дээш насныхан сонсоход болно гэж бодож байна. Дор хаяж 14 нас. Гэхдээ би их сүртэй яриад байгаа болохоор хүмүүс дотор нь учир зүггүй хараал байгаа гэж бодоод байх шиг байна. Тийм биш шүү” хэмээн ярьсан.
Мөн цомгийн ковер зураг болох амандаа цэцэг зуусан залуугийн талаар тайлбарлахдаа “Амаа цэцгээр халхалсан нь би заавал цэцэг шиг, солонго шиг гоё зүйлсийг хэлэх ёстой юм шиг, өөрийнхөө хэлэх гэсэн зүйлээ хэлж чадахгүй байгаа байдлыг илтгэх юм. Бас шорон харж байгаа байх. Түүнд хүүхдүүд намайг хорьсон байна. Энэ нь миний бүтээлч сэтгэлгээг боосон учраас цэцгээр амаа боосон маягтай ийм зураг оруулсан байгаа” хэмээн ярьжээ.
0 Сэтгэгдэл
























