Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар С.Ламбааг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэв

Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн мэдүүллээ. С.Ламбаа одоо Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн сайдаар үүний  өмнө  Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-д өргөн мэдүүлж ч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” хэмээн үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч байгаагаа  мэдэгдсэн болохоор  С.Ламбааг Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг өнөөдөр ийн мэдүүлж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан