Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өглөгийн тухай хууль гэж өөрчлөх шаардлага юу байв
Б.ШИРНЭН

“Өр” гэдэг ойлголтыг “өглөг” гэдгээр сольж, Өрийн удирдлагын тухай хуулийг “Өглөгийн удирдлагын тухай” хууль гэж өөрчлөхөөр уржигдар УИХ-ын гишүүн Н.Батбаяр тогтоолын төсөл өргөн барьсан билээ. Учир нь “Өр” гэж хугацаандаа төлж чадахгүй байгаа өглөгийг хэлдэг. “Өглөг” гэж гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд төлөгдөж байгаа хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүрэг гэж тайлбарлаж байгаа юм.

Энэ бүх өөрчлөлт нь зөвхөн сөрөг хүчний зүгээс улс орон өрөндөө баригдсан гэх үг, өгүүлбэрээс үүдсэн гэж хууль санаачлагч үзэж байгаа юм. Тухайлбал, МАН-ынхан нэг хүнд ногдох өрийн хэмжээг тооцоолж олон нийтэд мэдээлэл хүргэсэн бөгөөд “Өр тавих гэж байна. Өрөндөө баригдлаа” гэж ярих болсон байдаг. Тиймээс өр биш буцаан төлөгдөх “өглөг” гэж ярих нь зөв гэж үзсэн юм. Харин өчигдөр МАН-ын бүлэг энэ асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус бүлэг өчигдөр Н.Батбаяр гишүүний хуулийн төслийг бүлгийн хурлаараа авч үзээд хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Энэ талаар тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Н.Батбаяр гишүүний санаачилсан энэ хуулийн төсөлд өр гэдэг үгийг өглөг гэдэг сольё гэжээ. Өр, өглөг гэдэг үгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д юу гэж тайлбарласныг харлаа. Тухайлбал, өглөг гэдэг бол өгшөө, өр гэсэн үг. Өр гэдэг бол бусдад өгөх өр, өглөг юм гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр үг нь ижил утгатай байна. Хэрвээ өр гэдгийг өглөг гэж соливол одоо мөрдөгдөж байгаа 10 хуульд өөрчлөлт орох юм байна. Өр гэдэг үгийг өглөг гэж солих нь Цагаан сарын ул боовыг хэвийн боов гэж нэрлэдэгтэй ялгаагүй юм. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан