Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“Нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд хүнийг яллагдагчаар татна”
Б.БИЛГҮҮН
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өчигдөр шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Эрх зүйн салбарын суурь өөрчлөлт хийгдлээ. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиудаар дамжин амилна. Дээрх хоёр хуульд гүйцэтгэх нууц ажиллагааны талаар нарийвчлан тусгаж, дүрэм журмаар хүний эрхэнд халддаг байсан явдлыг зогсоосон.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Энэ удаагийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүх шатанд хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцож ажилласан. Хүний эрхтэй холбоотой урьд өмнө хуулиар зохицуулж байгаагүй харилцааг тусгасан. Хуульд хүүхэд хамгааллын талаар, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг тусгасан. Хууль сахиулагч нь хүний амь нас эрсдэлд орж болзошгүй тухай дуудлага хүлээн авсан бол хамгийн түрүүнд очих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч байж болзошгүй тохиолдолд тухайн орон байранд нэвтрэн орох, аюулыг үнэлээд хохирогчийг хамгаалалтад авах талаар хуульд тусгасан байгаа. Хууль бүхэлдээ хүний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн.
УИХ-ын гишүүн Л.Болд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиуд батлагдах хүртэл бүх шатанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага оролцсон. Эдгээр хуулиуд батлагдсанаар хүний эрхийн хувьсгал хийлээ гэж хэлж болно. Төр, иргэн хоёр нэг байр сууринд ирж, иргэн бүр хуулийн хамгаалалтад орж байгаа онцлогтой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэргийг цаасан нотлох баримтад үндэслэн байцаалтаар нотолж буй байдлыг өөрчилж, байцаалтаас бусад аргаар хэргийг нотлох эрх зүйн орчныг бий болгосон. Хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьж мөрддөг, эрх чөлөөг нь хугацаагүй хасдаг байдлыг хязгаарлаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар татан шалгадаг байх зохицуулалтыг тусгасан. Хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны явуулах ажиллагааны талаар нарийн хуульчилсан.

0 Сэтгэгдэл