Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-д залуучуудын квот бий болгоно гэв үү
УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тэрээр УИХ-ын сонгуульд өрсөлдөх залуучуудын квот бий болгох ёстой гэсэн асуудал тусгасан хуулийн төсөл боловсруулжээ.

Эрхэм гишүүн Л.Болд хүн амынх нь дийлэнх залууучууд байдаг манай  орны хувьд төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого боловсруулахад  залуу хүмүүсийн үг, үзэл бодол, дуу хоолой чухал гэж үзсэн учраас УИХ-д залуучуудыг бодлогоор оруулж ирэх ёстой гэж үзсэн учраас ийм хуулийн төсөл боловсруулан юм байна.

Энэ хуулийн төслийг өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн санал дүгнэлтээ өгөх юм.

Ийнхүү 2015 оны арванхоёрдугаар сард УИХ, Сонгуулийн тухай хууль батлахдаа ээлжит сонгууль болохоос  өмнө зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалтыг орхигдуулснаас энэ жил УИХ-ын сонгууль болохын өмнөх өдөр ч УИХ, Сонгуулийн  тухай хуулиа өөрчлөх гээд хэрүүл хийгээд сууж байж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
Өнгөрсөн хавар 11 дүгээр анги төгсөөд ажилгүй, архи уугаад, хүн дээрэмдээд явдаг нэг залуу энэ хавьд бий юмсан, Түүнийг УИХ-д оруулъя байз. Залуу л болохоос энэ 76-гаас дутахгүй луйварчин л даа. Адилдаа адил.. Дугаар хорооны Засаг дарга......
Хамгийн их уншсан