Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хэн хэн бие дааж нэр дэвших вэ
Г.АНАР
УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хугацаанаасаа хоцорч байгаа учир энэ сарын 23-наас албан ёсоор нэр дэвшүүлж эхэлнэ. УИХ-ын түвшинд сонгуулийн зарим асуудал шийдэгдээгүй байгаа. 76 тойргийг хуваарилж дуусаагүй учир албан ёсоор тодорхой болоогүй. Гэхдээ бие даан нэр дэвших хүмүүсийн нэрийн жагсаалт өчигдрөөс зарим хэвлэлээр гарч эхэллээ. Тэнд бичсэнээр орон нутагт бие даан нэр дэвшигчид өрсөлдөх нь цөөн байгаа бол нийслэлийн дүүргүүдэд гурав цаашлаад 10 хүний нэр байна. Сүхбаатар дүүрэгт “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, ХҮН-ын генсек асан Т.Доржханд, өмгөөлөгч М.Ичинноров нарын 10 хүн, Баянгол дүүрэгт дуучин Нара буюу М.Нарантуяа, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын Х.Бат-Ялалт нарын 7 хүн, Баянзүрх дүүрэгт “Чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн Г.Баасан, ХҮН-ы дарга С.Боргил, Арго багш, өмгөөлөгч Ц.Монгол нарын 10 хүн бие дааж нэр дэвшинэ.
Мөн Булган аймагт Дамбын Хишигээ буюу Д.Хишигжаргал, Дарханд “оймс”-ны хэрэгт орооцолдсон Л.Наранбаатар, Дорнодод Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, Дундговьд ЗХЖШ-ын дэд дарга асан Б.Баярмагнай, Өвөрхангайд МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, Ховдод Монголбанкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү Хангал нар нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ.
Тэднээс гадна тойрог онилоогүй ч бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн хүмүүс бий. Жишээлбэл, “Гал үндэстэн холбооны тэргүүн Г.Мөнхбаяр, ХҮН-ын дарга асан Б.Найдалаа, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Мөнхбат, О.Алтангэрэл, сэтгүүлч Т.Алтаншагай, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа гээд 25 хүн байна. Тэд СЕХ-нд бүртгүүлээд мандатаа авсан тохиолдолд нэр дэвшигч болно. Эндээс харахад нийслэлийн тойргуудад доод тал нь арвын дотор хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж сонгогчдын олонхийн саналыг авч, сугарч гарч ирнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл