БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар тоглолтын азтай үзэгчдээ 2 өрөө байрны урьдчилгаа 30% бэлэглэнэ

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч аравдугаар сард “Монгол бөхийн өргөө”-нд хийж, тасалбарын эрэлттэйгээр дуулиан шуугиантайгаар тоглолтоо өндөрлүүлсэн билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань маш том баярт мэдээгээ фенүүддээ дуулгаж "Хайрын тэнгэр диваажин" тоглолтоо "Эх үрсийн баяр"-т зориулан 5 дугаар сарын 23-ны өдөр урьд өмнө нь шоу урлагийн ертөнцөд байгаагүй сюрпризтэйгээр зохион байгуулах гэж байна. Тодруулбал тоглолтонд ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30% буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулах юм байна.

Энэ дашрамд дуулгахад эрхэм уран бүтээлчид маань өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү сюрпризээ зарласан бөгөөд тоглолтонд ирсэн үзэгч бүр бичиг баримттайгаа ирэхийг сануулсан юм. Ийнхүү авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан "Хайрын тэнгэр диваажин" тоглолт энэ сарын 23-ны өдөр 19:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болох бөгөөд эрхэм үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирж нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөхийн зэрэгцээ азтан болохыг ерөөж байна.
Ингээд та бүхэндээ тоглолтын азтай үзэгчийн супер шагнал болох 2 өрөө байрны 30%-ийг бэлэглэх "Алтан сан хороолол"-ын товч танилцуулгыг хүргэе.

0 Сэтгэгдэл