Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Мандат: Орон нутагт 48, нийслэлд 28
Б.ШИРНЭН
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “76 тойрог нэг мандат” буюу жижиг мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулахаар болсон билээ. Ингэснээр 2012 оны сонгуульд ашиглаж байсан жагсаалтын 28 суудлыг жижиг мажоритарт хэрхэн хуваарилах нь тодорхойгүй байсан юм. Өчигдөр энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч Сонгуулийн Ерөнхий хороо саналаа өгөөгүйн улмаас үдээс хойш асуудлыг хэлэлцэж, өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцуулахаар боллоо.
МАН-ын бүлэг орон нутагт 20-ийг, хотод 8-ыг хуваарилах асуудлаар санал нэгдсэн ч АН-ын бүлгийнхэн 14/14 гэж хуваах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон билээ. Тэгвэл өнөөдөр эрх баригчдын мандатын хуваарилалтыг дэмжсэн тогтоолын төслийг УИХ-ын байнгын хороо дэмжсэнээр орон нутагт 48, нийслэлд 28 мандат хуваарилахаар төслийг хэлэлцэхээр боллоо.
Хамгийн багадаа Налайх, Багануур, Багахангайг нэг тойрог гэж үзсэн бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс зургаан гишүүн сонгогдохоор байна. Харин орон нутгаас 1-3 төлөөлөл сонгогдохоор тогтоолын төсөлд дурджээ.
Б.ШИРНЭНСонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “76 тойрог нэг мандат” буюу жижиг мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулахаар болсон билээ. Ингэснээр 2012 оны сонгуульд ашиглаж байсан жагсаалтын 28 суудлыг жижиг мажоритарт хэрхэн хуваарилах нь тодорхойгүй байсан юм. Өчигдөр энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч Сонгуулийн Ерөнхий хороо саналаа өгөөгүйн улмаас үдээс хойш асуудлыг хэлэлцэж, өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцуулахаар боллоо.

0 Сэтгэгдэл