Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АН хуучнаа, МАН шинийг...

Н.БАТ
Нам эвслүүд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдээ тодруулж, хэл ам хэрүүл тэмцэлтэй ч гэсэн нэрээ эцэслэсэн гэнэ.
2004 оноос өмнө үнэндээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгоход намууд хийгээд иргэд сонгогчид төдийлэн ач холбогдол өгдөггүй байв. Учир нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал нутгийн өөрөө удирдах байгууллага гэх ойлголтыг иргэд төдийлэн хүлээж авч чаддаггүй байсан юм. Тиймээс ч өнгөрсөн 20 гаруй жилийн турш МАН нийслэлийг засаглаж байсан бол 2012 оны сонгуулиар АН үнэмлэхүй ялалт анхлан байгуулсан. Ийн УИХ-ын гишүүн асан, АН-ын анхны дарга, Ардын баатар Э.Бат-Үүлээр толгойлуулсан АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн нутгийн өрөө удирдах байгууллага хийгээд Засаг даргын тамгын газрыг удирдан ажилласан юм. АН-ын хувьд нийслэлд таван А хөтөлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа 100 хувь хэмээн үнэлсэн учраас НИТХ-ын 2016 оны сонгуульд хуучин голдуу боловсон хүчин сойсон бол МАН-ын хувьд харьцангуй шинэчлэгджээ.
АН өмнө нь сойсон 45 хүнээсээ ердөө дөрвийг нь өөрчилсөн гэх сураг сонсогдож байна. Хан-Уул дүүрэгт одоогийн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ дарга Д.Байдраг нар намын анхан шатны байгууллагаасаа санал авч чадалгүй унасан бол Баянгол дүүрэгт НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, одоогийн Засаг дарга Д.Оросоо нар намын анхан шатны байгууллага дээрээсээ нэр нь унасан сураг байгаа юм. Намууд сонгуулийн төв хорооноос нэр зарлатал бидний зүгээс албан ёсоор зарлах ёсгүй гэх хуулийн заалт бий хэмээн ам жимийж буй.
Харин МАН-ын хувьд цус сэлбэсэн бололтой. Одоо НИТХ-д суугаа Г.Ганбаяр, Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Д.Ганболд, Г.Мөнхбаяр, М.Саранчимэг нар УИХ-д өрсөлдөнө хэмээн НИТХ-аас нэрээ татсан гэнэ.
Ц.Сандуй даргатай багт МАН-ын олон нийттэй харилцах албаны дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын дүү С.Амарсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын хүн Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон Монгол хүн Монголын баялаг нэвтрүүлгийн хөтлөгч М.Халиунбат нарын залуусыг өмнөө барин цоо шинэ боловсон хүчин дагуулж сонгуульд орохоор болжээ.
Тус нам 45 хүнийхээ 9-ийг эмэгтэй нэр дэвшигч байхаар тодруулсан гэдгээ ч тодорхой зарлав бололтой. Бүсгүйчүүдийг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч асан Д.Баярсайхан ахалж буй аж.

0 Сэтгэгдэл