Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
43 жил гараа ч буулгаагүй, хумсаа ч аваагүй

Энэтхэгийн гэгээнтэн Амар Бхарати  43 жилийн өмнө тэртээ 1973 онд баруун гараа өргөж, Шива бурханд итгэж байгаагаа илэрхийлснээс  хойш огт буулгалгүй өнөө хүрчээ.
Энэ олон жилийн  туршид гар нь хатангаршин зөвхөн арьсаар бүрсэн яс болон хувирсан бол хумс нь ургасаар мушгиралдан эрэг шураг шиг болжээ.

Ингэж бурхны дүрд хувилахаасаа өмнө Амар Бхарати  энэтхэгийн ерийн л нэг дундаж амьдралтай, ажилтай, гэр бүлтэй нэгэн байсан гэнэ. Гэнэт нэг өглөө л энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй юм байна гэж бодоод бүхнийг хаяж өөрийгөө Шива бурхны төлөө амь амьдралаа зориулахаар шийдсэн байна.

Ингээд гурван жилийн дараа 1973 онд ер нь хамаг зүйл гадаад ертөнцтэй харилцаж барьж тавьж байгаагаас болж байна гэж үзээд тэр буүхнээс тусгаарлах гэж баруун гараа өргөхөөр шийджээ.
Зарим эх сурвалж болохоор дайнаас болоод Амар Бхарати өвчтэй болсон, ингээд энхтайвны төлөө гараа өргөж тэмцэж байгаа нь энэ гэж тайлбарладаг.

Амар Бхаратиг шүтлэгтнүүд Харидвар дахь Маха-кумбха-мела мөргөл ёслолын үеэр ихэд хүндэтгэж тэр өөрөө ч сайн сайхны төлөө гараа өргөхийг уриалдаг байна. Тэдний зарим нь 7, 13, нэг нь бүр 25 жил Амарын дуураиллаар гараа өргөсөн гэнэ.

Гар чинь өвддөг үү гэсэн асуултад тэрээр өвдөг байсан одоо бүр дасчихсан гэж хариулжээ. Энэтхэгт бурханд өөрийнхөө бие, эрхтнийг зориулахыг “урдхаман тапасья” гэдэг байна.

Албан ёснй ямар нэгэн нотолгоо байхгүй ч Амар Бхарати гэдэг энэ хүн бурханд итгэсэн итгэл шүтлэгээ илэрхийлэн баруун гараа 43 жилийн турш өргөж явна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан