Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ИЗНН АН-ыг сонгохоор болжээ
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцох ч ИЗНН болоод ХҮН-д боломж үлдээгүй билээ. Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ) ИЗНН-ыг сонгуульд оролцох тухай тогтоол дээр тус намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй, гарын үсэг зурсан намын дарга нь Улсын дээд шүүхээс намын даргаар бүртгэгдээгүй байсан гэх шалтгаанаар хассан.
Харин ХҮН-ынхан дотоод зөрчлөөсөө болоод сонгуульд оролцох боломжгүй болсон билээ. Хоёр, гурван хэсэгт хуваагдаад байгаа тус намынхан сонгуульд оролцох хүсэлтээ хоёр янзын тамгаар баталгаажуулсан тул тэднийг энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй гэж үзсэн юм. Тиймээс намын эгэл жирийн гишүүн гэгдэж байгаа С.Ганбаатар ч ХҮН-аасаа татгалзах өндөр магадлалтай байна.
ИЗНН-д таван квот олдох уу
Тэгвэл ИЗНН Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч төдийлэн амжилт олоогүй бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр тус намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, АН-тай хамтран ажиллах саналд нэгдсэн байна. Энэ тохиолдолд ИЗНН АН-аас квот авах асуудал сөхөгдөх учиртай. ИЗНН сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэхээс өмнө энэ квотын хэмжээ УИХ-д тав байсан бол өдгөө нөхцөл байдал АН-ын талд эргээд байна. Нэгэнт ИЗНН УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй тул АН-ын зүгээс ИЗНН-д УИХ-ын сонгуульд нэр дэвших квотыг таваас бууруулж магадгүй юм.
Тухайлбал, МҮАН энэ удаад АН-ыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэнээр АН 76 мандатынхаа хоёрыг тэдний хоёр гишүүн асанд өгөх шаардлагатай болсон. Гэхдээ хоёр мандатыг өгөхийн тулд АН дотор нь багагүй маргаан гарсан байгаа юм. Эцэст нь, МҮАН-аас М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д элсэхээр болж, энэ маргаан эцэслэсэн. Сонгуулийн тухай хуулиар бол нэг намын гишүүн өөр намаас нэр дэвших боломжгүй тул М.Сономпил, Н.Батцэрэг хоёр арга буюу АН-д элссэн дүр зураг харагдаж байгаа юм. Яг үүн шиг ИЗНН квот авахаар бол тус намаас сонгогдох магадлалтай гишүүд АН-ын гишүүн болж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжоо өвөртөлнө. Үүний зэрэгцээ одоо нэр дэвших таван квот гэдэг ИЗНН-ын тавих санал биш АН-ын хүслээр шийдэгдэх болоод байна.
С.Ганбаатар ХҮН-ынх мөртлөө, хэнтэй ч эвсэхэд бэлэн
2014 оны сүүлчээр Монголд хамгийн өндөр чансаатай улстөрчөөр С.Ганбаатар нэрлэгдэж байв. Гэвч, ХҮН-д элссэн, сурч боловсорсон нь худал гээд түүний хувь улстөрчийн рейтинг жилийн өмнөхтэй харьцуулахад 50 гаруй хувиар унасан байна. Харин одоо С.Ганбаатар МАН, АН биш л бол хэнтэй ч эвсч сонгуульд оролцоход бэлэн болжээ. ХҮН-д элсч, намын даргаар хоёронтоо сонгогдсон түүнийг Улсын Дээд шүүх бүртгээгүй. Эл шалтгааны улмаас ХҮН-ыг өөрийн болгож чадаагүй, намын дотоод хагарал дээд цэгтээ тулсан нь намыг ч сонгуульд өрсөлдөх эрхгүй болгосон юм. Энэ нь тус намын гишүүн хэвээр байгаа С.Ганбаатарт шууд нөлөөлж, одоо ХҮН-аас сонгуульд өрсөлдөх боломжгүй болгов.
Харин өчигдөр Төрийн ордонд үзэгдсэн тэрээр сэтгүүлчдэд “МАНАН-гийн эсрэг ард түмний төлөө зүтгэдэг ямар ч хүчинтэй эвсч, хамтарч, эвлэлдэж ажиллахад бэлэн” гэдгээ зарлав. МАХН-тай ч нэгдэх асуудлыг үгүйсгэхгүй байгаа юм.
Ямартай ч, тэрээр ирэх сонгуульд өрсөлдөхийн тулд нэг бол бие дааж, эсвэл ХҮН-аас гарч аль нэг намаас Дарханы тойрогт нэр дэвших л боломжтой үлдээд байна.
-Харин С.Ганбаатар МАХН-ыг сонгох уу-

0 Сэтгэгдэл