Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Ц.Даваасүрэнг хууль бусаар холбооны ерөнхийлөгч болсон гэв
Монголын тэшүүрийн холбооныхон ээлжит бус их хурлаа хийж шинээр удрдлагуудаа сонгосон. Ингэхдээ холбооныхоо ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, дэд ерөнхийлөгчөөр “МСS” группийн гүйтэцгэх захирал Л.Мягмаржав, “Хүннү Молл”-ын гүйцэтгэх захирал Н.Болормаа нарыг сонгосон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хууль бусаар холбооны ерөнхийлөгч хэмээн зарласан гэж тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Болормаа өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд хандах үеэрээ мэдэгдэв. Тэрээр “Манай холбооныхон өөрсдөө хурлаа хийгээд тайлан мэдээгээ гаргаж цаашид хийх ажил үйл болон стратегээ боловсруулдаг. Үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Гэвч Ц.Даваасүрэн гишүүн хууль бусаар холбооны хурлыг дахин хуралдуулж, тэшүүрчдийг хоёр хуваалаа. Манай холбоо бүр 2000 оноос хойш тэшүүрчдээ өөрийн гэсэн хүрээлэнтэй болгохоор ажиллаж ирсэн. Энэ ажлыг маань бүтэлгүйтүүлсэн хүн нь Ц.Даваасүрэн.
2010-2014 онд холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан ч бидний төлөө юу ч хийгээгүй. Харин бид Солонгосын Тэшүүрийн Холбооны ерөнхийлөгчийг урьж авчирсан, Хятадын тэшүүрийн холбоотой хамтран ажилладаг зэргээр олон ажил хийж байна. Гэвч Ц.Даваасүрэн гэдэг хүн биднийг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.
Монголын тэшүүрийн холбооныхон ээлжит бус их хурлаа хийж шинээр удрдлагуудаа сонгосон. Ингэхдээ холбооныхоо ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, дэд ерөнхийлөгчөөр “МСS” группийн гүйтэцгэх захирал Л.Мягмаржав, “Хүннү Молл”-ын гүйцэтгэх захирал Н.Болормаа нарыг сонгосон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хууль бусаар холбооны ерөнхийлөгч хэмээн зарласан гэж тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Болормаа өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд хандах үеэрээ мэдэгдэв. Тэрээр “Манай холбооныхон өөрсдөө хурлаа хийгээд тайлан мэдээгээ гаргаж цаашид хийх ажил үйл болон стратегээ боловсруулдаг. Үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Гэвч Ц.Даваасүрэн гишүүн хууль бусаар холбооны хурлыг дахин хуралдуулж, тэшүүрчдийг хоёр хуваалаа. Манай холбоо бүр 2000 оноос хойш тэшүүрчдээ өөрийн гэсэн хүрээлэнтэй болгохоор ажиллаж ирсэн. Энэ ажлыг маань бүтэлгүйтүүлсэн хүн нь Ц.Даваасүрэн. 2010-2014 онд холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан ч бидний төлөө юу ч хийгээгүй. Харин бид Солонгосын Тэшүүрийн Холбооны ерөнхийлөгчийг урьж авчирсан, Хятадын тэшүүрийн холбоотой хамтран ажилладаг зэргээр олон ажил хийж байна. Гэвч Ц.Даваасүрэн гэдэг хүн биднийг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
























