БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Энэ үдэш “Увидаст лимбэ” эгшиглэх нь
Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадай Моцартын сүүлчийн бүтээлүүдийн нэг “Увидаст лимбэ” бэсрэг дуурийг Хөгжим бүжгийн коллежийн сурагчид энэ үдэш Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулах гэж байна. Тус сургуулийн авьяаслаг сурагчид 2015-2016 оны хичээлийн жилийн тайлан тоглолтоо энэхүү суут бүтээлээр эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд тайлагнаад зогсохгүй өөрсдийн авьяас чадварыг үзэгчдэд толилуулах гэж буй нь энэ.
Монголын дуурийн урлагийн урын сан дахь уран бүтээлүүдийг сэргээн тоглох, шинэ бүтээлээр баяжуулах, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Моцартын “Увидаст лимбэ” бэсрэг дуурийг сонгожээ. Анх Вена хотын Ауф дер Виден театрт 1791 онд тавьж байсан эл дуурийг бичиж дуусгаад хоёр сарын дараа Моцарт насан эцэслэсэн гэдэг. Үүнээс даруй гурван зууны дараа 1993 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Г.Эрдэнэбаатар уг дуурийг Монголын тайзнаа найруулан тавьсан. Үүний дараа найруулагч найруулгыг ахин өөрчилж 2000 онд тавьсан байдаг. Энэ удаад ч тэрээр найруулагчаар ажилласан юм.
Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадай Моцартын сүүлчийн бүтээлүүдийн нэг “Увидаст лимбэ” бэсрэг дуурийг Хөгжим бүжгийн коллежийн сурагчид энэ үдэш Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулах гэж байна. Тус сургуулийн авьяаслаг сурагчид 2015-2016 оны хичээлийн жилийн тайлан тоглолтоо энэхүү суут бүтээлээр эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд тайлагнаад зогсохгүй өөрсдийн авьяас чадварыг үзэгчдэд толилуулах гэж буй нь энэ. Монголын дуурийн урлагийн урын сан дахь уран бүтээлүүдийг сэргээн тоглох, шинэ бүтээлээр баяжуулах, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Моцартын “Увидаст лимбэ” бэсрэг дуурийг сонгожээ. Анх Вена хотын Ауф дер Виден театрт 1791 онд тавьж байсан эл дуурийг бичиж дуусгаад хоёр сарын дараа Моцарт насан эцэслэсэн гэдэг. Үүнээс даруй гурван зууны дараа 1993 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Г.Эрдэнэбаатар уг дуурийг Монголын тайзнаа найруулан тавьсан. Үүний дараа найруулагч найруулгыг ахин өөрчилж 2000 онд тавьсан байдаг. Энэ удаад ч тэрээр найруулагчаар ажилласан юм.
0 Сэтгэгдэл
























